"ҮЕИЙН ЯЛГААТАЙ БАЙДАЛ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудын харилцаа, манлайллын ур чадварыг сайжруулах, үе хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор “Үеийн ялгаатай байдал” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр болон Залуу ажилтныг дэмжих хөгжлийн хөтөлбөрийн оролцогчид хамрагдсан бөгөөд хоёр хөтөлбөрийг нэгтгэн, хамтарсан хэлбэрээр зохион байгуулсан нь энэ удаагийн сургалтын онцлог байлаа. 
Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр сургалт, үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүдийн ач холбогдлыг онцолж, залуу ажилтнуудаа илүү идэвхтэй оролцохыг уриалсан юм. Тэрээр, “Энэ сургалт маань өнөө жил анх удаа залуу ажилтан болон манлайллын хөтөлбөрийн оролцогчдыг нэгтгэн, хамтарсан хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр маань 5 дахь жилдээ хэрэгжиж, давхардсан тоогоор нийтдээ 4000 гаруй залуу ажилтан  хамрагдсан. Хөтөлбөр бол зөвхөн мэдээлэл сонсдог биш, та бүхэн өөрсдөө манлайлж, идэвхтэй оролцож, бусдад нөлөөлөх нь хамгийн чухал. Бид жил бүр энэ хөтөлбөрт боломжийн хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хөрөнгө оруулалтын өгөөж, та бүхний мэдлэг, чадварт шингэж байгаасай гэж хүсэж байна” хэмээн тэмдэглэв. 
Мөн тэрээр, Англи, Солонгос хэлний сургалтын сонгон шалгаруулалт, мэргэжлийн тэтгэлэг, ОХУ-д суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөр зэрэг боломжуудад залуучууд илүү идэвхтэй оролцох хэрэгтэйг сануулж: Эрдэнэт үйлдвэр залуу ажилтнуудаа бэлтгэхэд бодит хөрөнгө оруулалт хийж байна. Та бүхэн эдгээр боломжийг өөрийн давуу тал болгон ашиглаарай” гэв.
Бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү сургалт “Үеийн ялгаатай байдал, хандлага, харилцааны онцлог”, “Ажлын байран дахь үе хоорондын бэрхшээл" хэлэлцүүлэг, “Удирдлагын хэв маяг, итгэлцэл ба шийдвэр гаргалтад оролцуулах арга”, “Сэдэлжүүлэлт, тогтоон барих шинэлэг стратеги”, "Digital, Hybrid & Remote орчин дахь баг удирдлага”, “Харилцаа ба багийн уур амьсгалыг сайжруулах практик аргачлалууд” зэрэг сэдвүүдийн хүрээнд үргэлжилсэн. 
Сургалтыг Хүний нөөцийн менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитор, арга зүйч багш Д.Алтантуяа удирдан явуулж, панел хэлэлцүүлэгт Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Засвар, угсралтын цехийн Ерөнхий инженер Т.Атарбаяр, Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр болон Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн оролцогчид хамрагдав. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудынхаа хөгжил, байгууллагын соёлыг бэхжүүлэх чиглэлээр цогц сургалтуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %