Бизнес сайжруулалтын төслийн уралдааны илтгэлүүдийг сонсож, хэлэлцлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, байгаль орчин, нийгэм, засаглалын хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор ажилтнуудын санаачлан хэрэгжүүлсэн бизнес сайжруулалтын шилдэг төслүүдийг шалгаруулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 
Шалгаруулалтыг нээж, Бүтээмжийн асуудал хариуцсан менежер Г.Цогнэмэх хэлсэн үгэндээ “…Ажилтнуудын мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаанд тулгуурласан сайжруулалтын төслүүд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Төслийн багууд бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдийг ашиглан, бизнес процессын сайжруулалт, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, удирдлагын шийдвэр гаргалтыг оновчлох зэрэг олон чиглэлд үр дүнтэй ажилласан нь өнөөдрийн шалгаруулалтын гол үндэс болж байна...” хэмээн онцоллоо. 
Уралдаанд нийт 37 төслийн баг оролцсон бөгөөд II шатны шалгаруулалтад 17 баг илтгэлээ танилцуулсан юм. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Б.Анхбат ахлагчтай баг “Шүүн хатаах хэсгийн зэсийн даралтат шүүлтүүр 2-ын бүтээмжийг нэмэгдүүлэх, хэмнэлт гаргах”, Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсэг, Ган бөөрөнцгийн цехийн инженерүүд “Ган бөөрөнцгийн чанарыг сайжруулах”, Авто тээврийн цехийн Хүнд даацын өөрөө буулгагчийн цахилгааны засварчин, электронщик Э.Лхагважав “Хүнд даацын өөрөө буулгагчийн өндөр хүчдэлийн болон хянах дэлгэцийн мэдээллийг алсаас хянах систем”, Спорт цогцолборын Б.Одбаяр ахлагчтай баг “Хиймэл цас боловсруулах гадна усан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлэх нь” зэрэг төслүүд хэлэлцүүллээ. 
Үнэлгээний багт Бүтээмжийн асуудал хариуцсан менежер Г.Цогнэмэх, ТЭЗШХ-ийн Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлсний албаны дарга Н.Ариунаа, ҮТХ-ийн Төлөвлөлт мониторингийн албаны дарга Б.Намуунгэрэл, ТЭЗШХ-ийн Тэргүүлэх эдийн засагч Ц.Оюунболор, ХАБЭАХ-ийн Төлөвлөлт, стандарт хариуцсан мэргэжилтэн А.Сугарсүрэн, БОНХХ-ийн Химийн бодис, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн А.Одонтуяа, Механикийн хэлтсийн механикч инженер Ц.Ууганбаяр, Эрчим хүчний хэлтсийн ус хангамжийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Батболд, ДХМХ-ийн Хяналт шалгалт, мониторингийн тэргүүлэх мэргэжилтэн Л.Баасандорж нарын гишүүд ажиллав.
Төслүүдийн эдийн засгийн үр ашгийн баталгаажуулалт хийгдсэний дараа уралдааны шалгаруулалтын нэгдсэн дүн гарах юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %