Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэрт ослын үед ажиллах дадлага сургуулилт боллоо

Болзошгүй гамшиг, ослын үед хариу арга хэмжээг нэн даруй зохион байгуулах, ажиллагааны дарааллыг тогтоох, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, мэргэжлийн нийт ангийн ажилчид, албан хаагчдын бэлэн байдлыг дээшлүүлэх, бүтцийн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсэг буюу Тэсрэх бодисын үйлдвэрт томоохон хэмжээний ослын үед ажиллах дадлага, сургууль хийлээ. 

“2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:29 цагт Тэсрэх бодисын үйлдвэрийн агуулахаас 20 тонн тэсрэх бодис ачиж явсан автомашин тоормосны систем ажиллагаагүй болсны улмаас тэсрэх бодис тээвэрлэх маршрутаас гарч, төмөр замын хэсэг рүү унаж, бензиний сав цоорсноос шаталт үүсэн ачиж явсан их хэмжээний тэсрэх бодис шатаж, хүчтэй тэсрэлт болсон. Жолооч, Дотоодын цэргийн нэг алба хаагч газар дээрээ амь эрсэдсэн, захиргааны байр дэлбэрэлтийн долгионд цохигдсоны улмаас хэсэгчлэн нурсан, цонхнууд хагарсан, барилга дотор ажиллаж байсан хоёр ажилчин нурангид дарагдсан. Хагарсан цонхны шилэнд гурван ажилтан оногдож, хүнд гэмтсэн, захиргааны байрны нэг давхрын цахилгаан сүлжээнд масс, шаталт үүссэн” гэсэн даалгавар-цагийн байдлын хүрээнд ажиллагааны дарааллыг тогтоож, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах дадлага сургуулилт хийгдэв. 
“Энэхүү, газар дээрх дадлага сургуулилт нь мэргэжлийн ангийн албан хаагчдын ур чадварыг сайжруулах, болзошгүй гамшиг ослын үед ажиллахад ямар алдаа дутагдал байгааг илрүүлэх, нийт бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах ач холбогдолтой” гэж Гэрээт Гал түймэр унтраах, аврах 058 дугаар ангийн Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Батзаяа ярилаа. 
Тус анги хуулиар хүлээсэн үүргийн дагуу гамшгаас урьдчилан сэргийлэх бүрэн хэмжээний тархалтын сургуулийг 47 удаа, тактикийн сургуулийг гурван удаа амжилттай зохион байгуулаад байна.  

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %