Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх  удирдлаа. ХАБЭА-н хэлтэс өнгөрсөн долоо хоногт өндөр эрсдэлтэй 15 ажил гүйцэтгэж, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн нийт 80 хэмжилт хийсэн байна. Мөн нийт ажилтны болон 19 ажлын байрны сургалтад 28 ажилтныг хамруулжээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс өнгөрсөн 7 хоногт үйлдвэрийн газрын 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт тайлангаа хамгаалах бэлтгэл ажлыг ханган ажиллажээ. Мөн аюултай хог хаягдлыг устгах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид 45 тонн хаягдал тос шилжүүлэн ажилласан талаар дурдлаа. 
Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс 10-р сарын эхний 25 хоногийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн талаар мэдээллээ. Тодруулбал, уулын цул гаргалт 99,7 хувь, хөрс хуулалт 99,2 хувь, хүдэр дамжуулалт 101,8 хувь, хүдэр боловсруулалт 102,1 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хугацаанд 52 вагон баяжмал илүү ачжээ. Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүсэж болзошгүй байгаа энэ үед үйлдвэрийн газрын хэмжээнд АИ-92 бензин 59 хоногийн, АИ-95 бензин 53 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээлэв. Баяжуулах үйлдвэр мэдээлэлдээ, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 1135 хүн хамрагдсан. Намар, өвлийн бэлтгэл ажил 89 хувийн гүйцэтгэлтэй явааг онцлов. 
Спорт цогцолбор мэдээлэлдээ, Эрдэнэт үйлдвэрийн уламжлалт 45 дугаар спартакиад спортын 14 төрлөөр явагдаж байна. Нээлтийн ажиллагааг Спорт цогцолборын шинэ хичээлийн жилийн нээлттэй хамтатган зохион байгууллаа. Спортын тэмцээнүүд 10 хоногийн турш үргэлжилж, өндөрлөнө. 11-р сарын 01-нд хаалтын үйл ажиллагаанд шагнал гардуулах талаар тодотгоод баг тамирчдаа идэвхтэй оролцуулж байгаа бүтцийн нэгжийн удирдлагуудад талархал илэрхийлэв. 
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд, Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бараа материалын захиалга, ханган нийлүүлэлт, экспортын бүтээгдэхүүний баяжмал ачилтад анхаарал хандуулж, шатахуун түгээх станц болон нөөцийн савны асуудлыг шийдэж ажиллах шаардлагатай байгаа талаар холбогдох бүтцийн нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %