Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ахмадууд төрийн дээд одонгоор шагнууллаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын 47 жилийн ой ирэх 11 дүгээр сард тохионо. Тус ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын зургаан ахмад ажилтныг төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн долоо хоногт гардууллаа. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эдүгээ гавьяаны амралтаа эдэлж буй тус газрын Ахмад ажилтан Ч.Дэлгэрсайхан, Ц.Батбаяр, Ш.Энхжаргал, О.Ганбат, Х.Эрдэнэчимэг, Г.Хүрэлсүх нарт хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн ийнхүү “Алтангадас” одонгоор шагнасан нь нэг хамт олноос зэрэг зургаан алтан гадас ихэрлүүлсэн ховор үйл явдал болжээ. 
Тус газрын ахмад ажилтан Чимэддоржийн Дэлгэрсайхан нь Эрдэнэт үйлдвэрт 32 жил ажиллахдаа Ил уурхайд цахилгаанчин, Сургалтын төвд багш, Спорт ордонд дасгалжуулагч, Орон сууцны удирдах газарт хөдөлмөр хамгааллын инженер, Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт I зэрэглэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан бол ахмад ажилтан Цэгмидийн Батбаяр нь Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт үйлчлэгчээр тасралтгүй 32 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Ахмад ажилтан Шагдарын Энхжаргал Унгар Улсын Будапешт хотын Эдийн засгийн дээд сургуулийг гадаад худалдааны эдийн засагч мэргэжлээр дүүргэн, Төлөөлөгчийн газарт менежерээр 23 жил, ахмад ажилтан Оргодолын Ганбат нь жолоочоор 22 жил, Хүүхэндээгийн Эрдэнэчимэг нарийн бичиг, аж ахуйн эрхлэгчээр 15 жил, Гэндэнжамцын Хүрэлсүх үйлчлэгч, албан тасалгааны цэвэрлэгчээр 15 жил тус тус тасралтгүй ажилласан байна. 

 

Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олны эд эс болж, улмаар Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа өргөжин хөгжихөд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулсан ихэр одонт ахмадуудаа хамт олон нь чин сэтгэлийн баяр талархалтайгаар хүлээн авч, баяр хүргэв. 
1978 оны 11 дүгээр сарын 01-нд Монгол-Зөвлөлтийн хамтарсан Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал тушаал гаргаж, Ерөнхий захирлын туслах Семенов Николай Матвеевичийг Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргын албан тушаалд томилсноор өнөөгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар үүсэн байгуулагдах эхлэл болсон юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн гадаад үйл ажиллагаатай холбоотой олон талын харилцаа холбоог төлөөлөн ажиллах чиг үүрэг бүхий тус газрыг энэ цаг үеэс байгуулжээ. Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь Эрдэнэт үйлдвэрийг гадаад талд төлөөлөн ажиллахаас гадна Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа гадаад ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлэх болон үйлдвэрийн бүхий л гадаад томилолт, албан айлчлал, сургалтын виз, бичиг баримтыг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн чанарын дээж шинжлүүлэх зэрэг олон талын үүрэг чиглэлийг эрхлэн хариуцдаг юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %