Ахмадуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа

Монгол Улсын Их Хурлын тогтоолын дагуу “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ахмад насанд эмнэлгийн цогц үйлчилгээ үзүүлэх талаар тусгасан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, эмнэлгийн тусламж үйлчилгээг ахмадуудад үзүүлж байна. Өнөөдөр “Эрдэнэт медикал” эмнэлгийнхэн үйлдвэрийн газрын ахмадуудад эмнэлгийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа. Ахмад настанд эмнэлгийн тусламж үйлчилгээ (ICOPE) үзүүлэх өдөрлөгт Эрдэнэт үйлдвэрийн 50 орчим ахмад оролцов. Тэд нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, бие бялдрын болон сэтгэл зүйн тест бөглөн, хараа, сонсгол, тулгуур эрхтний үнэлгээ хийлгэлээ. “Эдгээр хүмүүс урд нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Ахмад настнуудын насжилт, эрүүл идэвхтэй амьдралыг уртасгахад ICOPE үнэлгээний ач холбогдол оршиж байна. Уг өдөрлөгийг ахмадуудын чанартай, идэвхтэй амьдралыг л дэмжих зорилгоор зохион байгуулж байна” гэж Эрдэнэт медикал эмнэлгийн гүйцэтгэх захирал П.Сувдаа онцлов. 

Тус эмнэлгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч захирал Б.Мөнхжаргал хэлэхдээ: “Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан ахмад настны цогц тусламж үйлчилгээ (ICOPE) үзүүлэх заавар нь ахмад насанд тулгарч буй асуудлыг  шийдэх бодлогын баримт бичиг юм. Ахмадууд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан танин мэдэхүйн, сэтгэл санааны, харааны, хөдөлгөөний, сонсголын бэрхшээлтэй тулгардаг. Энэ бэрхшээлүүдээс урьдчилан сэргийлж, эрүүл насжилтыг бий болгох, өвдөлтгүй, зовуурьгүй амьдруулах зорилт тавигдаж байна. Иймээс ахмадуудаас сэтгэл зүйн тест авч, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн тэдэнд ямар эмчилгээ хэрэгтэй байгааг зөвлөж, зайлшгүй шаардлагатай эмүүдийг нь бэлэг болгон өглөө. Өөрөөр хэлбэл даралт, холестерин, хаван буулгах эмүүд өгснөөс гадна агаар салхинд алхах, дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллолтын талаар зөвлөлөө. Мөн байнгын асаргаанд байдаг таван ахмадад эмч сувилагч нар гэрээр нь очиж, асаргаа сувилгаа  үзүүллээ” гэв.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %