-Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгонтой ган бөөрөнцөгийн талаар цөөн хором ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа.
-Юуны өмнө ган бөөрөнцөг гэж чухам юу болох, үйлдвэрлэлд яагаад чухал болохыг та мэргэжлийн хүний хувьд манай уншигчдад тайлбарлахгүй юу?
-Тэгье.Ган бөөрөнцөг бол хүдэр боловсруулалтын дамжлагад хүдрийг нунтаглах биетийн зориулалтаар ашиглагддаг, үндсэн технологийн бараа юм. Бөөрөнцөгт тээрмийн 40 хүртэл хувийг ган бөрөнцөгөөр дүүргэдэг /ойролцоогоор 240тн/ бол Хагас өөрөө нунтаглалтын тээрэмд ган бөөрөнцөг 15 хүртэлх хувийн дүүргэлттэй /90-100тн/ байдаг. Тээрэмд орсон хүдрийг ган бөөрөнцгийн тусламжтайгаар 0,074мм-ийн ангийг 60-аас дээш хувь хүртэл нунтаглаж, дараагийн шат болох баяжуулалтын дамжлагад шилжүүлдэг. Баяжуулах үйлдвэр өнөөдрийн байдлаар 40, 80, 120, 125 мм-ийн ган бөөрөнцөг ашиглаж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех нь цувих технологийн аргаар 40, 80 мм-ийн голчтой ган бөөрөнцөгийг цувих аргаар жилд 28-30 мянган тонныг үйлдвэрлэж байгаа. Нийт хэрэгцээний 85 орчим хувийг үйлдвэр өөрөө үйлдвэрлэж байна гэсэн үг. Үлдсэн хувийг импортоор худалдан авдаг.
-Тус үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех дотоод хэрэгцээний ган бөөрөнцөгийг үйлдвэрлээд байхад яагаад гаднаас худалдаж авдаг юм бэ? гэж олон хүмүүс асуудаг.
-Манай Ган бөөрөнцгийн цехэд үйлдвэрлэх боломжгүй 120, 125 мм-ийн давтмал аргаар үйлдвэрлэгдсэн ган бөөрөнцгийг импортоор худалдаж авдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 40, 80-ын ган бөөрөнцгийн бэлдцээ худалдан авч Эрдэнэт үйлдвэр цувих аргаар ган бөөрөнцөг үйлдвэрлэж, Баяжуулах үйлдвэрт ашигладаг.
120,125-ын голчтой давтмал ган бөөрөнцгийг хагас өөрөө нунтаглалтын буюу диаметр томтой, өндөр хүчин чадалтай тээрмүүдэд ашигладаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсад давтмал аргаар ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг хоёр аж ахуйн нэгж байгаа. Дарханд “Да Бат Өргөө” ХХК, Төв аймгийн “Энгүүн Оргил” ХХК байна. Энэ хоёр үйлдвэр 120, 125 мм-ийн ган бөөрөнцгийг давтмал аргаар үйлдвэрлэж байна. Ер нь Эрдэнэт үйлдвэр дотоодын аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчдийг дэмжиж ажилладаг.
Чанар муутай ган бөөрөнцөг тээрэм дотор хагарч хүдрээ нунтаглаж чадахгүй, тээрмийн цагийн ачаалал болон нунтаглагдсан бүтээгдэхүүн дэхь бэлэн ангийн агуулга багасаж, эцийн бүтээгдэхүүн болох зэсийн, молибдений баяжмал гаргалтад сөрөг нөлөөтэй. Тиймээс тендерт оролцогчдод нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг Эрдэнэт үйлдвэрийн чанар хяналтын Лабораторид шинжлүүлж, чанарын шаардлага хангаж байгаа эсэхээ нотлох боломж олгодог.
-Ган бөөрөнцгийн тендерийн шалгаруулалтыг хүлээн зөвшөөрөхгүй зарим нэг компани Сангийн яаманд гомдол гаргасан тохиолдол гарсан юм уу? Eр нь ган бөөрөнцгийн тендер шалгаруулалтыг хэрхэн яаж зохион байгуулж байгаа вэ?
-Мэдээж, тендерийн зохион байгуулалтыг төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд зохион байгуулдаг. Эхлээд тендерийн үнэлгээний хороо байгуулагдана. Тэд чанарын шаардлага болон бусад зүйлсээ тодорхойлсон бичиг баримтыг баловсруулдаг. Ямар ч компани, үйлдвэрлэл эрхлэгчид чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн авахыг хүсэхгүй. Энэ нь үйлдвэрлэлийн бүтээмж, эцсийн бүтээгдэхүүний гарцад шууд нөлөөтэй. Ялангуяа ган бөөрөнцөг бол хүдэр нунтаглалтын үндсэн технологийн бараа шүү дээ. Чанар муутай ган бөөрөнцөг тээрэм дотор хагарч хүдрээ нунтаглаж чадахгүй, тээрмийн цагийн ачаалал болон нунтаглагдсан бүтээгдэхүүн дэхь бэлэн ангийн агуулга багасаж, эцийн бүтээгдэхүүн болох зэсийн, молибдений баяжмал гаргалтад сөрөг нөлөөтэй. Тиймээс тендерт оролцогчдод нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг Эрдэнэт үйлдвэрийн чанар хяналтын Лабораторид шинжлүүлж, чанарын шаардлага хангаж байгаа эсэхээ нотлох боломж олгодог. Компаниуд шинжлүүлсэн дээжээ тендерийн материалтайгаа хамт ирүүлнэ. Тендерийн нэг багцад ойролцоогоор 16-18 компани оролцдог. Нэг тендер 4-6 багцтай гэж тооцвол үнэлгээний хороо давхардсан тоогоор нэг зуу гаруй компанийн материалыг үзэж шалгаруулалт хийдэг гэсэн үг. Тендер заасан хугацаандаа нээгддэг. Бүгдийг нь үнэлгээний хороо татан авч үнэлж, дүгнээд шийдвэрээ гаргана. Зөвхөн үнэлгээний хорооны шийдвэрийг захиалагчийн хяналт хэрэгжүүлдэг бүтэц давхар шалгасны дараа захиалагч баталгаажуулдаг. Үнэлгээний хороо зөв ажиллаж уу, буруу ажиллаж уу, дараа нь захиалагч, үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг албажуулах давхар процесс явж байж, цахим дээр шийдвэр нийтлэгддэг. Нэг багцад оролцсон 18 компаниас зөвхөн нэг нь шалгарна. Үлдсэн 17 нь шалгарсан компанийн материалтай танилцах нь нээлттэй байгаа. Оролцогчид үнэлгээний хорооны шийдвэрийг буруу гэж үзвэл Сангийн яаманд ажлын 6 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Өнгөрсөн хугацаанд 120 мм-ийн Ган бөөрөнцгийг үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй гэж хоёр удаа Сангийн яаманд гомдол гаргасан. Мөн 125-ын ган бөөрөнцгийн тухайд гурван удаа гомдол гарсан байгаа.
Бид өнгөрсөн онд 10.000 тонн ган бөөрөнцөг импортоор худалдан авсан байна. Үүний 3000 тонныг нь дотоодын үйлдвэрлэгчдээс худалдаж авсан бол энэ жил 5000 болгосон. Эрдэнэт үйлдвэр чанарын шаардлага хангасан, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах бодлого барьж ажиллаж байгаа.
Ихэнх тохиолдолд Сангийн яам, үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт ирүүлсэн. Бид өнгөрсөн онд 10.000 тонн ган бөөрөнцөг импортоор худалдан авсан байна. Үүний 3000 тонныг нь дотоодын үйлдвэрлэгчдээс худалдаж авсан бол энэ жил 5000 болгосон. Эрдэнэт үйлдвэр чанарын шаардлага хангасан, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах бодлого барьж ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэр нэг тонн 120, 125 мм-ийн ган бөөрөнцгийг дунджаар 1 тонныг 3,6 сая төгрөгөөр худалдан авч байна. Энэ мэдээлэл олон нийтэд нээлттэй. Та бүхэн цахим системээс хэдэн компани тендерт оролцож, аль нь шалгарсан, ямар үнэ, тоо хэмжээгээр нийлүүлдгийг харж болно. Ирсэн шуудай болгоноос дээж авч бүрэн шинжилгээ хийдэг. Ган бөөрөнцгүүдийг зүсэж хатуулаг, нягтрал, жин, геометр хэмжээс, химийн найрлага зэргийг тодорхойлон шинжилгээ хийж, чанарын шаардлага хангасан тохиолдолд орлогодож авдаг. Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хэзээ ч авдаггүй. Чанарын шаардлага хангасан тохиолдолд орлогод авч үйлдвэрлэлд ашигладаг. Одоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэвийн явна. Ган бөөрөнцгийн хувийн зарцуулалт нормдоо байна. Тендерт олон компани оролцдог ч нэг нь шалгарахаар нөгөөдүүл нь гомдол тээгээд үлддэг байх. Эрдэнэт үйлдвэрийн хувьд бүх зүйл нээлттэй. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, хоногт 10 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ аравдугаар сарын 23-ны байдлаар төлөвлөгөөнөөс 57 вагон зэсийн баяжмал илүү ачсан байх жишээтэй. Хоногт 120, 125 мм-тэй ган бөөрөнцөг 20 тонныг ачаалдаг. Мөнгөн дүнгээр хоногт 70 гаруй сая төгрөгийг хоёр том тээрэм рүү ачаалж байна гэсэн үг. Технологийн чанаргүй бүтээгдэхүүн авбал тээрмийн цагийн ачаалал унана, нөгөө хоногт гаргадаг 10 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлого тасарна. Үүнээс гадна улсад төлдөг татвар хураамж байхгүй болно шүү дээ. Тэгэхээр тендерийн шалгаруулалт шударга бус явагдана гэсэн ойлголт байхгүй.
-Баярлалаа.















