Хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандартын давтан баталгаажуулалтын аудит эхэллээ

Одоогоос дөрвөн жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 олон улсын багц стандарт хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр, түүнд тавигдсан хүний нөөцийн хөгжлийн зорилго, зорилт, Эрдэнэт үйлдвэрийн хэтийн төлөв, хөгжлийн зорилгыг хангасан, олон улсын стандартад нийцсэн хүний нөөцийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор энэхүү стандартыг Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтнүүд хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй сайжруулалт хийсээр ирсэн. Энэ хугацаанд анхдагч баталгаажуулалт, магадлан 1, 2 баталгаажуулалтын аудитыг амжилттай давж, Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 олон улсын багц стандартын ахисан түвшний “одтой” гэрчилгээг өнгөрсөн жил Францын “Афнор” группээс гардсан нь амжилтын том баталгаа болсон юм. Анхны баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа энэ онд дуусгавар болж байгаатай холбогдуулан хүний нөөцийн мэргэжилтнүүд давтан баталгаажуулалтын аудитад орох бэлтгэлээ хангаж, өнөөдөр нээлтийн хурлаа хийлээ. 
Нээлтийн үйл ажиллагаанд Францын “Афнор” группын олон улсын Тэргүүлэх аудитор А.Оленков оролцож, давтан баталгаажуулалтын аудитын зорилгыг танилцуулсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Тэрээр, стандарт хэрэгжүүлнэ гэдэг тасралтгүй сайжруулалт байдаг. Бид стандарт хэрэгжүүлсэн энэ дөрвөн жилийн хугацаанд нийт 37 бүтцийн нэгж дээрх 169 үл тохирлыг арилгаж, 381 анхааруулах асуудлыг залрууллаа. Ингэснээр баталгаажуулалтын болон магадлан аудитын хүрээнд анхааруулах асуудал долоон хувиар буурч, давуу талаа 1,5 хувиар, үнэлгээгээ 15 хувиар ахиулж чадлаа. Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн ISO 30400 багц стандарт хэрэгжсэнээр чанарын менежментийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний бусад стандартуудын хэрэгжилтэд томоохон үр нөлөө үзүүлж, соёл болж тогтох суурь болж байгааг онцлов. 
Энэ удаагийн давтан баталгаажуулалтын аудит нь хүний нөөцийн менежментийн тогтолцоо нь байгууллагын одоогийн хамрах хүрээ, үйл ажиллагаа, стратеги зорилтод тохирч байгаа эсэхийг шалгах, тасралтгүй сайжруулалтыг дэмжих, сайжруулах боломжийг олж тогтоох, тогтолцооны үр дүнтэй байдлыг үнэлэх, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх зорилготой аж. Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 олон улсын багц стандартын давтан баталгаажуулалтын аудит өнөөдрөөс гурав хоног үргэлжилж, дүгнэлтээ танилцуулах юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %