Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай 500 тонны даацтай авто пүү Монголд анх ашиглалтад орууллаа

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай овоолгын талбайдаа исэлдсэн хүдрийн жин хэмжих 500 тонны даацтай хоёр авто пүүг Монголд анх ашиглалтад орууллаа. Өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн уг ажлын гүйцэтгэгчээр Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн хүрээнд хүнд даацын жингийн худалдаа, засвар, үйлчилгээ эрхэлдэг “Пэхэм” ХХК ажилласан байна. Энэхүү авто пүү нь БНХАУ-ын “Shandong China coal” компанид үйлдвэрлэгдсэн, SCS-500 маркийн 500 тонн хүртэлх ачаа хэмжих хүчин чадалтай, -40 хэмийн хүйтэнд хэвийн ажиллах боломжтойгоороо онцлог гэж “Пэхэм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Балдандорж танилцуулав. 
Автомат ажиллагаатай систем нь хяналтын камераар авто өөрөө буулгагчийн дугаарыг таньж, тээвэрлэж буй хүдрийн жингийн мэдээллийг Ил уурхайн диспетчерийн компьютерын сүлжээнд шууд дамжуулах боломжтой. Ингэснээр хүдрийн хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах, удирдах нөхцөл бүрдэж байна. Өмнө нь, исэлдсэн хүдрийн овоолгоос ачигдсан хүдрийн хэмжээг сар бүрийн төгсгөлд маркшейдерийн хэмжилтээр тооцдог байсан бол шинэ авто пүү ашиглалтад орсноор уг үйл явц илүү нарийвчлалтай, шуурхай, хөдөлмөр хөнгөвчилсөн хэлбэрт шилжжээ.
“Исэлдсэн хүдрийн 8а болон 12 дугаар овоолгоос гаднын компанид гэрээгээр нийлүүлж буй хүдрийн хэмжээг илүү нарийвчлалтай хянах, хүний оролцоог багасгах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ажил боллоо” хэмээн Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн Ерөнхий уурхайчин, Угсралтын ажил хүлээлцэх Ажлын хэсгийн ахлагч Д.Эрдэнэбаатар онцлов. Хүнд даацын авто пүү суурилуулах ажлын явцад Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс, Чанарын хяналтын хэлтэс болон Ил уурхайн холбогдох мэргэжилтнүүд стандарт шаардлагын дагуу хяналт тавин ажилласан байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %