Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр боллоо. ХАБЭА-н хэлтэс өнгөрсөн долоо хоногт өндөр эрсдэлтэй 15 ажил гүйцэтгэж, Барилга засварын цех, Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолборт 4-р шатны хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Бүтцийн нэгжүүд тус шалгалтаар хангалттай үнэлгээ авсан. Цас орж, цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан, үйлдвэрийн бүсэд нэвтэрч байгаа автомашинуудын дугуйг өвлийн дугуйгаар солих аян зохиосон байна. Мөн нийт ажилтны болон ажлын байрны сургалтад 238 ажилтныг хамруулжээ. 

Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс овоолгуудаас гарч байгаа хүчиллэг усанд тогтмол хяналт тавин ажилласан. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд Баян-Өндөр ууланд 1500 мод, Мэргэшсэн нягтлан бодогчдын Спортын их наадамд оролцогчид 300 ширхэг мод тарьсан байна. 

Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс 10-р сарын эхний 19 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн талаар мэдээллээ. Тодруулбал, уулын цул гаргалт 98,6%, хөрс хуулалт 98,7%, хүдэр дамжуулалт 102,1%, хүдэр боловсруулалт 100,5%-ийн гүйцэтгэлтэй байна. Энэ хугацаанд баяжмал 57 вагоноор илүү ачилт хийжээ. Үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажил 93 хувийн биелэлттэй байна.
 
Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон өнгөрсөн долоо хоногт бүтээн байгуулалт өргөтгөл шинэчлэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа тухай мэдээллээ. 
Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 13-наас 21-ний өдрүүдэд Булган, Орхон аймагт явагдаж байгаа бөгөөд өнөөдрөөс манай үйлдвэрт улсын үзлэг эхэлж байгааг мэдээллээ. 
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний захиалга, нийлүүлэлтийн доголдлыг арилгах, нийлүүлэлтийг тогтмолжуулж, нөөц бүрдүүлэхэд холбогдох бүтцийн нэгжийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %