Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг Эрдэнэт үйлдвэрт эхэллээ

Төрийн байгууллагын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дөрвөн жил тутамд орон даяар явагддаг ээлжит улсын үзлэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өнөөдөр эхэллээ. 
Энэ удаагийн улсын үзлэгийг Монгол Улсын Засгийн газрын энэ оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолд заасны дагуу зохион байгуулж байгаа бөгөөд Орхон аймгийн төрийн байгууллагууд болон Эрдэнэт үйлдвэрт 10 хоногийн турш үргэлжлэх аж. Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т эхэлж буйтай холбогдуулан улсын үзлэгийн комиссын гишүүн, Үндэсний төв архивын захирал, албан хэрэг хөтлөлтийн хяналтын ахлах байцаагч Т.Сайнжаргал, тус үйлдвэрийн улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэнд үзлэгийн дүрэм журам, зааварчилгааны талаар мэдээлэл өгч, танилцуулав.  
Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий ээлжит улсын үзлэгийг тухайн байгууллагын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл, үзүүлэлтээр дүгнэнэ. Өөрөөр хэлбэл, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, төрийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг шалгах юм байна. Мөн байгууллагын цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө. Улсын үзлэгийн дүн, санал дүгнэлтийг ирэх 2026 оны нэгдүгээр улиралд багтаан, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, цаашид архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлнэ гэж үзлэгийн комиссынхон мэдээлэлдээ онцоллоо.
Улсын үзлэгийн нээлтийн үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн үзүүлэлтийн талаар тус үйлдвэрийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Р.Очбадрах танилцуулсан бол Архив, албан хэрэг хөтлөлт, байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг угтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хийгдсэн ажлын тухай Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр мэдээлэл хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа нь Ерөнхий захирал, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын үүрэг чиглэлд харьяалагдаж, Хүний нөөц захиргааны хэлтэс хариуцан ажилладаг. Мөн үйлдвэрийн бүтцийн нэгжид албан хэрэг хөтлөлт хариуцсан 33 ажилтан, архивын 4, хавсран 15 ажилтан тус ажлыг гүйцэтгэж байна.
Байгууллагын ажлын зохион байгуулалтын чиглэлээр, Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэх, эрсдэлийн удирдлагын журам, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, бодлогын баримт бичгүүд, хүний нөөцийн багц стандарт, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, чадамжийн стандарт, хүний нөөцийн хөгжлийн сургалтад тасралтгүй хөрөнгө оруулалт хийх зэрэг олон чиглэлээр ажиллаж байна. Мөн архив, албан хэрэг хөтлөлтийн баримтлах бодлого, хөтөлбөрийг шинэчлэн баталж, үйл ажиллагаандаа мөрдөхийн зэрэгцээ архивын ажилтнуудыг сургаж хөгжүүлэх мэргэжлийн сургалтыг тасралтгүй зохион байгуулжээ. 2020 оноос цахим архивын систем нэвтрүүлэн, мэдлэг түгээх ажлын байраар дамжуулан мэдлэгийг авч үлдэх, хадгалах, түгээх зэрэг ажил хийгдсэн. Архивын сан хөмрөгийг баяжуулах, үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Төрөлжсөн архивын зориулалтын барилгыг ашиглалтад оруулсан зэрэг Архив, албан хэрэг хөтлөлт, байгууллагын ажлын зохион байгуулалтын чиглэлээр Эрдэнэт үйлдвэрт олон томоохон ажлууд хийгдэн байгааг улсын үзлэгийн комисст танилцуулав. 
Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын ээлжит улсын үзлэгийн комиссыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох ахалж байгаа бөгөөд Үндэсний төв архивын захирал, албан хэрэг хөтлөлтийн хяналтын ахлах байцаагч Т.Сайнжаргал, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлагын газрын ахлах референт Д.Нармандах, Архивын Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, улсын хяналтын байцаагч С.Пүрэвсүрэн, Үндэсний төв архивын Цахим архив бүрдүүлэлтийн төвийн эрхлэгч Г.Хонгорзул нар ажлын хэсэгт ажиллаж байна. Улсын үзлэгийн комисс Эрдэнэт үйлдвэрт хоёр өдөр ажиллаж, журмын дагуу архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтад үнэлгээ өгөх ажээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %