Мэргэшсэн нягтлан бодогчдын Спортын 18-р их наадмын аваргын шилжин явах цомыг Дархан-Уул аймгийн баг тамирчид хүртлээ

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн нэрэмжит спортын 18-р их наадам ширээний теннис, волейбол, шатар, сагсан бөмбөг, дартс, корнхолын төрлөөр Эрдэнэт хотноо хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ сарын 17, 18-ны өдрүүдэд болсон тус наадмын хаалтын ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Д.Нацагдорж, Монгол Улсын гавьяат эдийн засагч, удирдах зөвлөлийн гишүүн Р.Батжаргал, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар, “Мандах” их сургуулийн ерөнхий захирал Г.Нанжид, Монголын волейболын холбооны Ерөнхийлөгч Н.Амарзаяа, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Т.Очирхүү нар оролцож, баг тамирчдад баяр хүргэн шагнал гардуулав. 
Энэ үеэр Баянзүрх дүүргийн тамирчин Г.Оюунтөгөлдөрт волейболын спортын нэгдүгээр зэргийн үнэмлэх олголоо. Хоёр жил тутамд зохиогдож ирсэн тус спортын наадмын тэргүүн байрыг нийт 58 оноогоор Дархан-Уул салбарын баг тамирчид эзэлж, аваргын шилжин явах цом, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин эмэгтэйчүүдийн урласан бүтээгдэхүүний дээж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Дэд байрыг 59 оноогоор Хан-Уул салбар эзэлсэн бол гутгаар байрт 61 оноогоор Баянгол салбар шалгарав. 
Эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд Д.Баяраа ахлагчтай Хан-Уул салбарын баг түрүүлж, дэд, гутгаар байрыг Д.Отгонбаяр ахлагчтай Орхон, Ш.Мөнхбаяр ахлагчтай Дархан-Уул салбарын багууд эзэллээ. Мөн Хан-Уул дүүргийн тамирчин Б.Замилан, Баянхонгорын Ч.Долгорсүрэн нар тэгш тоглогчийн шагнал гардсан бол эмэгтэйчүүдийн төрөлд Дундговь салбарын Ц.Амгаланзаяа ахлагчтай баг түрүүлэв. Удаах байруудыг Ч.Долгорсүрэн ахлагчтай Баянхонгор, Д.Одончимэг ахлагчтай Сонгинохайрхан салбарын баг, тамирчид эзлэв. 
Сагсан бөмбөгийн төрөлд Сонгинохайрхан дүүргийн Д.Данзандорж ахлагчтай баг тэргүүн байрт шалгарсан бол Орхон аймгийн Л.Галсансайнхувьт ахлагчтай баг удаалж, Ц.Бадрал ахлагчтай Ховд салбарын баг гутгаар байр эзлэв. Эмэгтэйчүүдийн төрөлд Дархан-Уул аймгийн З.Мөнгөнцэцэг ахлагчтай баг түрүүлж, Сүхбаатар дүүргийн Ө.Болормаа, Завхан салбарын Г.Дашбалжир ахлагчтай багууд удаалав. Мөн Хан-Уул дүүргийн тамирчин З.Мөнгөнцэцэг тэгш тоглогчийн шагнал хүртлээ. 
Ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд Багануур салбарын тамирчин Л.Эрдэнэчулуун түрүүлж, Налайх дүүргийн Б.Бямбасүрэн, Орхон салбарын Л.Галсансайнхувьт нар дэд, гутгаар байр эзлэв. Эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Хан-Уул дүүргийн Т.Дэлгэрмаа шалгарч, Дархан-Уул салбарын Б.Эрдэнэчимэг, Төмөр замын Мөнгөнхүү нар удаалав. 
Дартсын төрөлд Р.Содномдаржаа ахлагчтай Хан-Уул, Б.Цэнд-Аюуш ахлагчтай Төмөр зам, А.Ариунбаяр ахлагчтай Төв аймгийн багууд эхний гурван байр эзлэлээ. 
Эрэгтэйчүүдийн шатрын тэмцээнд Хэнтийн Ц.Алтан-Өлзий түрүүлж, Сүхбаатарын Б.Бадам, Говьсүмбэрийн У.Занабазар нар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдээс Баянголын С.Байгаль, Баянзүрх дүүргийн Ж.Нандин-Эрдэнэ, Баянхонгорын Д.Оюун-Эрдэнэ нар эхний гурван байрны эзнээр тодров. 
Корнхоллын төрөлд Ж.Ганбаатар ахлагчтай Хан-Уул дүүргийн баг түрүүлж, дэд, гутгаар байрыг Ч.Мөнхбаяр ахлагчтай Дархан-Уул, Н.Дагмидмаа ахлагчтай Баянхонгорын багууд эзлэв. Ийнхүү 21 аймаг, найман дүүргээс 1200 тамирчин оролцсон Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн нэрэмжит спортын 18-р Их наадам Эрдэнэт хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %