Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн нэрэмжит Спортын 18-р их наадам Эрдэнэт хотноо өнөөдөр эхэллээ. Тус наадмыг Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь Орхон аймаг дахь салбартайгаа хамтран зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэмжин ажиллаж байгаа юм.
Уг наадмын дартсын тэмцээн Соёл, урлагийн цогцолборт нээлтээ хийж, ид үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 30 багийн тамирчид спортын 6 төрлөөр оюун ухаан, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Дартсын тэмцээнд баг тус бүрээс хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин тоглож байгаа бөгөөд найман хэсгээс шалгарсан багууд эхний байруудын төлөө өрсөлдөх аж.
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Спортын 18 дугаар их наадмын Дартсын тэмцээн эхэллээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















