Нягтлан бодогч нар мэргэжлээрээ хэрхэн манлайлах мэдлэг чадварт суралцлаа

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институтийн спортын 18-р их наадмын үйл ажиллагаа Эрдэнэт хотод эхэлж байна. Энэ хүрээнд нягтлан бодогчийн мэргэжлийг сурталчлах өдөрлөг, мэргэшсэн нягтлан бодогчид, нягтлан бодох мэргэжлээр суралцаж буй төгсөх курсын оюутнууд, төрийн болон хувийн хэвшилд мэргэжлээрээ ажиллаж байгаа нягтлан бодогчдын дунд “Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн үнэ цэнэ ба Шинэ эрин” сургалт боллоо. 
Сургалтыг  Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институт, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хамтран зохион байгуулж, нягтлан бодогчдод нийгэм, олон улс дахь технологийн өөрчлөлт, хиймэл оюуны хөгжлийн цаг үед  мэргэжлээрээ хэрхэн үр дүнтэй манлайлах, ур чадвар эзэмших мэдлэг мэдээллийг сургалтаар өгөв. Мөн олон улсын татварын хэлэлцээрүүд, гадаад худалдаа, өөрчлөлт, чиг хандлага, нягтлан бодогчийн мэргэжлээс гадна бусадтай хэрхэн үр дүнтэй ажиллах шинэ ур чадварт хэрхэн суралцах зэрэг сэдвээр “Infinity Skills Academy”-ийн сургагч багш А.Есүнгэ, Мэргэшсэн нягтлан бодогч Ц.Энхжавхлан, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институтийн Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар нар хичээл зааж, зөвлөмж, харилцан яриа өрнүүллээ. Нягтлан бодогчийн мэргэжил сурталчлах өдөрлөг, сургалтыг зохион байгуулахад дэмжин хамтран ажиллаж буй Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад байгууллага, хамт олонд талархаж буйгаа Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институтийн Салбар, гишүүнчлэл хариуцсан Дэд захирал Л.Батзаяа илэрхийлэв.  
Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Эрдэнэт хотноо зохиогдож буй Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институтийн спортын 18-р их наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1300 гаруй  мэргэшсэн нягтлан бодогчид спортын зургаан төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдөнө. Хоёр жил тутамд зохиогддог спортын наадмын тамирчид энэ удаагийн тэмцээний үеэр мод тарих үйл ажиллагаанд оролцох юм. Монгол Улсын хэмжээнд нийт 5600 гаруй мэргэшсэн нягтлан бодогч байдаг аж.   

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %