Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс нягтлан бодогчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор спортын наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаа Эрдэнэт хотод Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн нэрэмжит спортын 18 дахь их наадмыг зохион байгуулж байна. Наадмын үеэр Соёл, урлагийн цогцолборт “Хиймэл оюуны хөгжил-Мэргэжил сонголт” сургалт өнөөдөр боллоо. Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн нийт 400 орчим сурагчид оролцлоо. Мөн таван их дээд сургуулийн төлөөлөл сургуулийнхаа сургалтын хөтөлбөр, давуу талыг танилцуулж, төгсөх ангийн сурагчид мэргэжлээ хэрхэн яаж зөв сонгох, хиймэл оюун ухааны технологийн өөрчлөлт, мэргэжил сонголтод хэрхэн нөлөөлөх талаар ярилаа. Түүнчлэн сайн мэргэжилтнүүд бэлтгэх, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг ирээдүйн залуучуудад сурталчилсан юм. “AI-ын сургалт 35-аас дээш насныханд маш их эрэлттэй байна. Хүүхдүүд үүнийг ашиглаж аливааг эмх цэгцэд оруулж, бүтээмжээ нэмээсэй. Софт Скийл буюу зөөлөн ур чадвар, хүн хоорондын харилцаа нь хүүхдүүдийн ирээдүйн амьдрал, насан туршийн боловсролд хэрэгтэй. Шинэ технологиудыг бүтээмж,цагаа хэмнэх зорилгоор ашиглах ёстой ” гэж Инфинити Скийлс академийн захирал, сургагч багш Э.Өрнөхбилиг ярилаа.
“Хиймэл оюуны хөгжил-Мэргэжил сонголт” сургалт боллоо
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















