Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р тээрмийг шинэчлэн, ашиглалтад хүлээн авлаа

Баяжуулах үйлд-вэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хүдэр бэлтгэлийн 5-р тээрмийг шинэчлэн сольж, энэ сарын 11-нд байнгын ашиглалтад хүлээн авлаа. Өмнө нь 28 жил ажилласан, Украйн Улсад үйлдвэрлэсэн тээрмийг БНХАУ-ын Ситик фирмийн тээрмээр солих ажлыг 800 цагийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн ч Засварын хэсгийн хамт олон мэргэжлийн өндөр ур чадвартай, ажлын нарийн зохион байгуулалттай ажиллаж, ердөө 456 цагт амжилттай дуусгажээ. Тээрэм солих ажлыг Хятадын Ситик компанийн мэргэжилтнүүдтэй хамтран, мэргэжлийн ур чадвартай ажиллаж, чанарын өндөр түвшинд төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан баг хамт олонд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.  
Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хүдэр бэлтгэлийн 5-р тээрэм ашиглалтад орсноор тус хэсгийн тээрмүүд бүрэн шинэчлэгдлээ. Ингэснээр үйлдвэрлэлийн найдварт ажиллагаа сайжирч, бүтээмж өсөх нөхцөл бүрдэж байгаа юм. Үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл шат дараатай үргэлжилж, ирэх 11-р сард Бутлан тээвэрлэх хэсгийн бутлууруудыг шинэчлэх ажил эхэлнэ.
Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, найдварт ажиллагааг хангах чиглэлээр хийгдэж буй техник, технологийн шинэчлэлүүд уурхайчин хамт олны мэргэжлийн ур чадвар, ажлын нарийн зохион байгуулалтын үндсэн дээр ийнхүү амжилттай хэрэгжиж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %