Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа.
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах штаб, Гэрээт Гал унтраах 58 дугаар ангитай хамтран Сархиа уул, Бүрэнбүстийн овоо, Хар модотын даваа, Цагаанчулуут, Ар булаг зэрэг газруудад эргүүл шалгалт хийсэн талаар мэдээллээ. Мөн цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй 500 иргэнийг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулсан. Үзлэгийн тайлан эцэслэн гарсан бөгөөд иргэдийн эрүүл мэндэд цагаан тоосны нөлөөлөл байхгүй гэсэн хөндлөнгийн дүгнэлт гарсан тухай мэдээллээ.
Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс 10 дугаар сар гарсаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100 давсан хувиар биелж явааг онцоллоо. Тухайлбал, уулын цул гаргалт +14200 м3, хөрс хуулалт +8800 м3, хүдэр олборлолт +40500 тонн, хүдэр боловсруулалт +11000 байв. Энэ хугацаанд 22,51 хувийн агуулгатай, 4503 тонн цэвэр зэс агуулсан 2000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Харин молибденын баяжмалын хувьд сарын эхнээс 49 контейнерыг гаргажээ. 
Үйлдвэрлэл, техникийн бодлогын газар шинэ ТЭЗҮ-ээр илэрсэн Ил уурхайн нөөц ашиглалттай холбоотой нэмэлт хөрс хуулалтын ажлын талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний үр дүнд 12000 тонн зэсийн баяжмал нэмж үйлдвэрлэвэл жилийн эцэст үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт илүү сайн гарах төлөвтэйг Ерөнхий инженер энэ үеэр онцолсон. 
Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р тээрэм шинэчлэх ажлыг 456 цагт гүйцэтгэн, 72 цагийн туршилт, зүгшрүүлэлт амжилттай дуусаж, байнгын ашиглалтад өнгөрөгч амралтын өдөр хүлээн авсныг мэдээлээд, хамтарч ажилласан бүтцийн нэгжүүдэд талархал илэрхийлэв.
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсээс Үндэсний аудитын газрын 14 аудитор Эрдэнэт үйлдвэрт 28 хоног ажиллах учраас бүтцийн нэгжүүд шаардлагатай мэдээллийг тухай бүр өгч, хамтран ажиллахыг хүслээ. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” энэ сарын 13-наас 21-ний өдрүүдэд Булган, Орхон аймагт явагдана гэдгийг Хүний нөөц, захиргааны хэлтсээс дуулгасан. Тус хэлтэс 23 чиглэлийн 81000 орчим тайлан мэдээлэл бэлтгэж, Улсын үзлэгт хамрагдах бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг мэдээллээ. 
Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газраас Нийгмийн тусламж, дэмжлэгийн ажлын хэсгийн шийдвэрээр энэ жил 318 ажилтны хүүхдэд нийт 276,2 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн бол III улиралд 44 ажилтанд орон сууцны хөнгөлөлт болох 572 сая төгрөг олгоно гэж мэдээллээ. Мөн гэр хороололд амьдардаг ажилтан, өндөр настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдэд түлшний үнийн хөнгөлөлт олгох ажил эхэлж байна.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд, Ерөнхий инженер Т.Батмөнх цахим шилжилттэй холбоотой гарч буй аливаа хүндрэлийг хамтдаа даван туулах, нэн шаардлагатай худалдан авалтыг эрэмбэлж, царцаалтаас гаргах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал хандуулж ажиллахыг бүтцийн нэгжийн удирдлагуудад үүрэг болгов. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %