Эмэгтэйчүүдийн холбоо “Охидын өдөр”-ийг олуулаа тэмдэглэв

НҮБ-аас жил бүрийн 10 дугаар сарын 11-нийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр буюу “Охидын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Ерөнхий боловсролын “Ирээдүйн одод” спортын сургууль санаачилга гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбоонд хүсэлт тавьсны дагуу охидод зориулсан уулзалт зохион байгуулав. Уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Оюунтунгалаг, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд болон “Эрдэнэт” сувиллын цогцолборын Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Б.Бурмаа нар оролцож, өсвөр насны охидод зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Х.Оюунтунгалаг охидод хандсан сэдвийн хүрээнд зорилготой байх, мэргэжил сонголтоо зөв хийх, зөв дадал, хандлага төлөвшүүлэх, хамт олонч сэтгэл, цагийн менежмент, нөхөрлөл ба хүндлэл, сошиал орчны зөв хэрэглээ зэрэг асуудлаар чин сэтгэлийн яриа өрнүүлсэн юм. Харин “Эрдэнэт” сувиллын цогцолборын Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Б.Бурмаа өсвөр насны охидын бие махбодийн болон сэтгэл зүйн өөрчлөлт, эрүүл мэндийн зөв дадал, өөрийгөө хайрлах, хамгаалах талаар хэрэгтэй мэдлэг, зөвлөгөө өгч, сурагчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. 
Мөн Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс охидод бэлэг дурсгал гардуулж, сурлага, спортын өндөр амжилт хүслээ.
Энэ өдөр Эмэгтэйчүүдийн холбоо Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн өсвөр насны охидод ижил төрлийн уулзалтыг мөн зохион байгуулсан байна.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %