“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн удирдлага, хамт олон Олон улсын ахмадын баяр болон Нийтийн аж ахуйн ажилтны өдрийг тохиолдуулан гавьяаны амралтад гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хурлын шинэ заал, ажилчдын цайны газраа нээлээ.
Уулзалтад тус цехийн 79 ахмад ажилтан оролцож, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцан, “Мэдлэг түгээх ажлын байр”-аар зочлов. Ахмадууд залуу халуун насандаа хөдөлмөр зүтгэлээ зориулж явсан буйраа эргэж, хамт олонтойгоо дурсамжаа хуваалцан нэгэн өдрийг сэтгэл дүүрэн өнгөрүүлсэн юм.
Уулзалтыг нээж, Ус хангамжийн цехийн дарга Б.Баянбат хэлсэн үгэндээ “Манай цехийн тулгын чулууг тавилцаж, өнөөгийн бүтээлч хамт олныг хүмүүжүүлж, чадваржуулсан та бүхэн бидний бахархал. Цаашид уламжлал, шинэчлэлийг хослуулан илүү үр бүтээлтэй ажиллахын төлөө хичээх болно” хэмээн онцолж, ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
1978 онд ашиглалтад орсон ацетилены станцын агаарын компрессор, нүүрс хүчлийн галын хор цэнэглэх байрыг цехийн ажилчдын цайны газар болгох шийдвэр 2021 онд гарсан. Үүний дагуу барилгын анхны ашиглалт, зураг төслийг өөрчилж, Зураг төслийн товчоо шинээр тооцоо, зураг төсөл хийж, Барилга, засварын цех барилгын засварыг гүйцэтгэснээр Ус хангамжийн цех өнөөдөр орчин үеийн хурлын заал, ая тухтай цайны газартай болов.
Ахмадуудаа хүндэтгэн, шинэ заал, цайны газрын нээлтээ хийлээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















