Эрдэнэт үйлдвэр Шинэ Хархорум хотод 150 мянган мод тарина

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Шинэ Хархорум хотын төлөвлөлтөд тусгагдсан ногоон байгууламж, ойн зурвас байгуулахад дэмжлэг үзүүлж, нийт 150,000 мод тарьж арчлан ургуулахаар ажиллаж байна. Энэхүү ажлыг үйлдвэрийн газрын Ногоон хөгжлийн төслийн нэгж гардан хэрэгжүүлж байгаа бөгөөд навчит мод 105,000, шилмүүст мод 45,000 ширхгийг тарихаар төлөвлөжээ. Ойн инженерүүд Хангалын түр мод үржүүлгийн газраасаа бургас, улиас зэрэг навчит модны 73800 суулгацыг өнгөрсөн хавар гурван удаагийн тээвэрлэлтээр шилжүүлэн суулгасан байна. Харин шилмүүст модны тендер шалгаруулалтаар “Бугантнандин” ХХК-тай нарс мод тарьж арчлах гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Мөн шинэс, гацуур тарьж арчлах ажлын тендер зарласан, гэж Ногоон хөгжлийн төслийн нэгжээс мэдээллээ. 
Шинэ Хархорум хотод Эрдэнэт үйлдвэрээс хүн хүч, трактор техникүүд ажиллаж байна. Түүнээс гадна Зэвсэгт хүчний жанжин штабтай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу Өвөрхангай аймгийн 256-р ангийн бие бүрэлдэхүүн талбай тэмдэгжүүлэх, мод тарих, усалгааны ажилд оролцож байгааг мэргэжилтнүүд онцоллоо. 
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Шинэ Хархорумд нөхөн болон нэмэлтээр 44200 гаруй хайлаас, улиас, бургас тарьжээ. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрээс Шинэ Хархорум хотын төлөвлөлтөд зориулж тарьсан модны тоо 122800-д хүрч байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %