Уурхайчид “Шар тал”-д 3660 үхрийн нүд жимсний мод тарилаа

Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ногоон хөгжлийн төслийн нэгж хамтран, намрын мод тарилтыг өнөөдөр зохион байгуулав. Уурхайчид энэ удаа Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “Шар тал”-д 3660 үхрийн нүд жимсний мод тарилаа. Намрын мод тариалах бүх нийтийн ажилд Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн 32 нэгжийн 700 гаруй ажилтан оролцож, “Алтайский” сортын үхрийн нүд жимсний мод суулгасан байна. Энэ сорт нь халуун ган болон хүйтэнд тэсвэртэй, мөн өвчинд тэсвэртэйгээрээ онцлог юм. Уг суулгацуудыг Ногоон хөгжлийн төслийн нэгжийн мэргэжилтнүүд гурван жилийн өмнөөс модлог мөчир байхаас нь бэлтгэжээ. 
“Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Тэрбумаар тоологдох мод тарьж ургуулан, хүн төрөлхтөнд бэлэг барина” гэж ард түмнээ төлөөлөн НҮБ-ын индэр дээр хэлсэн. Энэхүү санаачилгыг Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хамгийн түрүүнд дэмжиж, 100 сая мод тарих амлалт авснаас хойш ойн салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ, үйл ажиллагаа зохион байгуулж, Ойн инновацын парк байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү паркийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Мод үржүүлгийн газар энд байгуулагдах юм. Энэ жилийн хувьд хашаажуулан, усалгааны систем суурилуулаад байна. Өнөөдөр тарилт хийгдсэн моддыг усалгааны систем ашиглан арчилж ургуулна” гэж Ногоон хөгжлийн төслийн нэгжийн Мод үржүүлэг хариуцсан ойн инженер Э.Очирсүрэн ярилаа. Өнгөрсөн хавар нэг га газрын хөрсийг боловсруулж, шар хуайс, голт бор зэрэг таван зүйлийн мод үрээр тарьсан нь сайн ургажээ. Жил бүрийн хавар, намар бүх нийтийн мод тарилтад оролцож дадсан уурхайчид сурмаг, хурдтай ажиллаж байгааг зохион байгуулагчид онцлов.

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.ЁНДОН: 
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙНХЭН ХОЁР ГАЗАР ЗЭРЭГ МОД ТАРИЛТ ХИЙЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 онд гаргасан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн улам эрчээ авч байна. Ерөнхийлөгчийн санаачилгыг уул уурхайн тэргүүлэгч үндэсний компаниуд дэмжиж, 608.5 сая мод тарих анхны амлалтыг авч байлаа. Тэр дотроос манай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод тарих амлалт авсан. Бид үе шаттай, шинжлэх ухаанч төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 2022-2025 оныг бид бэлтгэл үе гэж үздэг. Энэ хугацаанд гол ажлуудаа зохион байгуулах, жил тутам суулгац тарьцуудаа бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Намрын мод тарилт налгар сайхан өдөр тохиолоо. Бид хавар, намрын мод тарих өдрүүдээр Эрдэнэт үйлдвэрийн ээлжинд гараагүй бүх ажилчид цуглаж, мод тарих ажиллагаанд оролцдог. Өнөөдөр манай 700 гаруй ажилтан мод тарих ажилд оролцож байна. Үүний зэрэгцээ манай Ногоон хөгжлийн төслийн нэгжийн даргаар удирдуулсан баг Үндэсний мод тарих өдрийн хүрээнд Хархорумд мод тарьж байгаа. Тэгэхээр манайхан хоёр газар зэрэг мод тарилт хийж байна гэсэн үг. Энд автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн цогцолборын төсөл хэрэгжиж, жилд 10 сая суулгац үйлдвэрлэх нөхцөл бүрдэх юм. 90 га-д нь уламжлалт аргаар мод үржүүлэх цогцолбор баригдана. Ажил төлөвлөсний дагуу явж байна.

 

Авто тээврийн цехийн Эрчим зүйн товчооны цахилгаанчин Н.АНХБАЯР: 
Бид албаа төлөөлөн тавуулаа ирээд, нэг хүний таван тод тарих ёстойгоос 40 гаруйг тарьж, төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. Дахиад хэдийг тарихаар үргэлжлүүлж байна. Агаар салхинд гарахын зэрэгцээ ногоон хөгжилд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Жил бүрийн мод тарих өдрөөр алдалгүй мод тарихыг хичээдэг. Нэг хэлбэрийн соёл болоод тогтчихлоо доо.

“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Арга зүйч-бүтээмжийн мэргэжилтэн О.ДЭЛГЭРМАА: 
Эрдэнэт үйлдвэрийн ажилчид сүүлийн дөрвөн жил мод тариад хэвшчихлээ. Бидний хийх л ёстой ажил гэж хүлээж авдаг болсон байна. Бас мэдлэг, туршлагатай ч болсон. Өнөөдөр гэхэд мод тарих талаар ямар нэгэн зааварчилгаа авахгүйгээр, өөрсдөө шууд нүхээ ухаад, хөрсөө бэлдээд модоо тарьж байна. Энэ бол маш чухал давуу тал. Энэ удаа Мод үржүүлгийн цогцолбор байгуулагдах газар нэлээн хол явж ирлээ. Нар ээсэн, намрын налгар сайхан өдөр тохиолоо. Агаар салхинд ажиллах сайхан байна.

Ил уурхайн маркшейдер Б.БАТТӨМӨР: 
Бид ирээд нэлээн эрчтэй ажиллаад, одоо үдийн цайгаа ууж байна. Ер нь багаараа агаар салхинд ажиллах сайхан байдаг. Тэр дундаа монголчууд мод тарих нь нэгэн насны буян болдог гэж үздэг шүү дээ. Ийм буянтай сайхан ажилд уурхайчин хамт олноороо нэгдэж, улс орныхоо ойн санг арвижуулах үйлсэд гар бие оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит ажил, чухал хувь нэмэр. Тийм учраас залуусаа мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.

Засвар, механикийн заводын Үйлчилгээ аж ахуйн албаны мастер Б.МӨНХТУЯА:
Эрдэнэт үйлдвэрийн ажилчид намрын мод тарилтдаа идэвхтэй оролцож, хамтын хүчээ нэгтгэн сайхан уур амьсгал бүрдүүлэн ажиллаж байна. Энэ ажил манай үйлдвэрийн жил бүрийн хавар, намрын тогтсон уламжлал болсон. Засвар, механикийн заводоос энэ удаа 40 орчим ажилтан мод тарилтад оролцож байна. Байгаль дэлхийгээ хайрлах, ногоон хөгжлийг дэмжих энэ ажилд хамт олон маань урам зориг дүүрэн, нэгэн зорилгоор нэгдэж байгаад сэтгэл хангалуун байна.


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %