Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цехийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Хойд бүсийн Нийтлэг үйлчилгээний ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаанд Баяжуулах үйлдвэрийн үйлчилгээний ажилтнууд багийн дүнгээр тэргүүлж, цом гардлаа.
Орхон, Булган, Хөвсгөл аймгийн 15 багийн 30 гаруй үйлчилгээний ажилтан оролцсон уг тэмцээний Албан өрөөний цэвэрлэгээ үйлчилгээний төрөлд Баяжуулах үйлдвэрийн үйлчлэгч Ё.Бурмаа тэргүүлсэн бол “Эрдэнэт” сувиллын цогцолборын үйлчлэгч Б.Оюундарь дэд байр, Засвар, механикийн заводын үйлчлэгч С.Үүрцайх гутгаар байр эзэлсэн байна. Харин ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээний төрөлд Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилтан Б.Хандмаа түрүүлж, Спорт цогцолборын үйлчлэгч Д.Бямбасүрэн, Булган аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны ажилтан Х.Эрдэнэчимэг нар удаалав.
Аж ахуй, үйлчилгээний цехийн 50 жилийн ойн хүрээнд мөн Сантехникийн засварчдын ажил мэргэжлийн анхдугаар уралдаан давхар зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулсан юм. Энэхүү уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн 12 нэгжийн сантехникийн засварчид оролцсон бөгөөд тэдний ур чадварыг чадамжид суурилсан үнэлгээгээр дүгнэжээ. Тус уралдааны тэргүүн байрт Засвар, механикийн заводын сантехникч О.Бямбадорж шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Харин дэд байрт Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилтан Е.Эрдэнэбулган, гуравдугаар байрт Соёл, урлагийн цогцолборын ажилтан Т.Шижирбаатар нар шалгарч, шагналаа гардав. Сантехникийн засварчдын мэргэжлийн тэмцээнийг ирэх жилээс ур чадварын уралдаан болгон өргөжүүлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.























