Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Үйлдвэрийн газрын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх нар болон Газар, хэлтэс, цех, нэгжийн удирдлагууд оролцож, тус тусын бүтцийн нэгж өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас онцлох мэдээллийг танилцуулсан. Мөн бүтцийн нэгжүүд намар, өвлийн бэлтгэл хэрхэн хангасан талаар мэдээлсэн.
Өнгөрсөн 7 хоногт үйлдвэрийн хэмжээнд ХАБЭА-н чиглэлээр хэвийн ажилласан. Хамгаалах хувцас, хэрэглэл хуваарийн дагуу тавигдаж байна. Энэ хугацаанд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр 40 ажилтан, шинээр ажилд орсон 68 ажилтан, ажлын байрны сургалт 200, гаднын байгууллагын 16 хүн, нийт 324 хүн ХАБ-ын сургалтад хамрагджээ. 
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс намрын мод тарилтын талаарх мэдээллийг хүргэлээ. Үйлдвэрийн газрын нийт ажилтнуудыг хамруулан, бүх нийтийн мод тарилтыг өнгөрөгч бямба гарагт Булган аймгийн Сэлэнгэ сумын Шар тал дахь мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборт зохион байгуулсан. Нийт бүтцийн нэгжээс 702 ажилтан оролцож, 3660 ширхэг үхрийн нүд жимсний мод тарьжээ. Мөн бүх нийтээр мод тарих өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд 38075 ширхэг хайлаас, гүйлс, шинэс мод тарьсан байна. Намрын мод тарилт энэ 7 хоногт үргэлжилж, Баян-Өндөр ууланд 1500 ширхэг шинэс, Ногоон төгөлд 300 ширхэг гүйлс мод тарихаар төлөвлөжээ. 
Үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажил 89.3 хувьтай байна. Бэлтгэл ажлын хүрээнд нийт 305 ажил төлөвлөснөөс 214 ажил 100 хувийн биелэлттэй, бусад ажил гүйцэтгэлийн шатанд явж байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.

Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн хувьд өнгөрөгч 9-р сард 2 сая 833 мянган м3 уулын цул гаргаж, 3 сая 830 мянган м3 хүдэр олборлож, 3 сая 327 мянган тонн хүдэр боловсруулсан. Харин оны эхний 9 сарын байдлаар нийт 26 сая 36 сая 161 мянга 180 м3 хүдэр олборлож, 29 сая 949 мянган тонн хүдэр боловсруулжээ.
Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсэгт хийгдэж буй Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шатны бутлуурын өргөтгөлийн бетон суурь цутгалт өнгөрсөн 7 хоногт 56 цагийн турш тасралтгүй горимоор хийгдэж дууссан. Нунтаглан баяжуулах хэсгийн 5-р тээрмийг шинэчлэх ажил төгсгөлийн шатанд явж байгаа. Төлөвлөсөн хугацаагаар, 10-р сарын 17-нд залгахаар ажиллаж байна. 
Үйлдвэрийн дүүргийн хэмжээнд 10-р сарын 01-нд дулаанаар хангаж, жигдэрсэн. Өнгөрсөн хавар гал гарсны улмаас эвдэрсэн турбин генератор №3-ын гэмтлийг засаж, 10-р сарын 01-ний өдөр байнгын ашиглалтад хүлээн авч, хэвийн ажиллаж байна. Нүүрсний хангамж 33 хоногийн нөөцтэй байгааг Дулааны цахилгаан станцын дарга мэдээллээ. 

Барилга засварын цех нь үйлдвэрийн газрын хэмжээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудад 3000 м3 орчим бетон нийлүүлээд байна. Тус цех нь чанар, стандартад нийцсэн бетон үйлдвэрлэж, зах зээлийн үнээр хүргэж байгаа тул үйлдвэрийн газрын ажилтнууд, хувь хүн, аж ахуйн нэгжүүд бетоны хэрэгцээ, шаардлага гарсан тохиолдолд захиалга өгч, хамтран ажиллахыг хүссэн. 
Үйлдвэрийн газрын odoo ERP системд цагийн бүртгэлийн модуль шинээр эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсээс бүтцийн нэгжийн холбогдох ажилтнуудад энэ 7 хоногт сургалт зохион байгуулах юм байна. Мөн тус системд тушаал шийдвэрийн модуль өнөөдрөөс эхлэн нэвтэрч, тушаалд санал өгөх үйл явц цахим хэлбэрт шилжиж буйг Хүний нөөц, захиргааны хэлтсээс мэдээлсэн. Энэ чиглэлээр бүтцийн нэгжүүдийн нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнууд, хуульчид, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд туршилтын хугацаанд сургалт, зааварчилгааг өгч ажилласан байна. 
Үйлдвэрийн хэмжээнд эд хөрөнгийн жилийн эцсийн тооллого энэ сарын 01-ний өдрөөс эхлэн, он дуустал үргэлжлэх тухай Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсээс мэдээллээ.
Шуурхай зөвлөгөөнд Үйлдвэрийн газрын удирдлагуудын зүгээс бүтцийн нэгжийн дарга нарт хандан, олон чухал ажлын зохион байгуулалт, хариуцлагын асуудлаар анхааруулж, тухай бүр шаардлагатай арга хэмжээ авч, шуурхай ажиллахыг үүрэг болгосон. Мөн хүйтрэхээс өмнө гол ажлуудаа амжуулж, зарим график төлөвлөгөөг шахаж хийхээр байгааг анхаарууллаа.  


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %