Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд галын зөрчил, гэмт хэргийн дуудлага мэдээлэлгүй, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар хэвийн ажилласан байна. Өндөр эрсдэлтэй 10 ажил гүйцэтгэж, нийт ажилтны сургалт зохион байгуулагдаж байгааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс мэдээллээ. 
Энэ сарын 24-ний өдөр Орхон аймгийн байгаль орчны салбарынхны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс оролцон үйлдвэрийн газраас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаарх мэдээллийг иргэдэд хүргэжээ. 

Ирэх сарын дөрвөнд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн бэлтгэл ажил хангагдаж байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн анги нэгтгэл, үйлдвэрийн газрын цех нэгжүүдийг галын эрсдэл үүсэж болзошгүй байгаа тул орчны цэвэрлэгээ хийх, хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг  шуурхай зөвлөгөөнөөс үүрэгдлээ.  

Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өгсөн. Уурхайчид 2025 оны есдүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвөлөгөөг амжилттай биелүүлж, шинэ сарын ажлаа төлөвлөж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 109, 279-р тогтоол, тодруулбал Цагаан сар, Үндэсний баяр наадмын амралттай холбоотойгоор 10-р сарын 4, 25-ны бямба гараг, 11-р сарын 8, 23-ны амралтын өдрийг ажлын өдөр болгохоор тушаал төлөвлөж байна. Мөн 12-р сарын зургааны бямба гарагт нөхөж ажиллахаар байгааг шуурхай зөвлөгөөнд мэдээллээ.  

Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 305 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 83,4 хувийн биелэлттэй байна. Үлдэж байгаа саруудад үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт хангахаар уурхайчид өндөр ачаалалтай ажиллана. Тиймээс техникийн бэлэн байдлыг хангах, технологийн материалын нөөц бүрдүүлэх, худалдан авах, нийлүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, цахилгаан эрчим хүчний бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болголоо. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %