“Энэрэл” төвийн охидод зориулсан шинэ өрөө нээлээ

Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяандаа хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийг ажиллуулдаг бөгөөд нэгэн гэр бүл болон амьдарч, сурч хүмүүжиж буй хүүхдүүдэд сурч боловсрох, хөгжих таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Охидын өрөө”-г шинээр тохижуулснаа өнөөдөр нээлээ. Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэй удирдлагуудаас гарсан санаачилгыг Эмэгтэйчүүдийн холбоо, тэр дундаа Засвар, механикийн заводын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Гэр бүл, эцэг эхийн зөвлөл, Залуучуудын холбоо хамтран дэмжиж, хандивын аян өрнүүлснээр бодит ажил болгон хэрэгжүүлжээ. 
Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Нарны охид” төслийнхөн өрөө тохижуулахад оролцсон бөгөөд цаашид хүний хөгжлийн сургалтуудыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна гэж “Энэрэл” төвийн эрхлэгч М.Майцэцэг ярилаа.   Шинэ өрөөтэй болсон охид сурч хөгжих, дотно яриа өрнүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бүрдсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн. Одоогоор “Энэрэл” төвд Монголын гэрэлт ирээдүй болсон 4-17 насны 60 гаруй хүүхэд амьдарч, сурч хүмүүжиж байгаагийн 29 нь охид байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн удирдагч эмэгтэйчүүдийн “Ариадна” клубын санаачилгаар тохижуулсан хүүхдийн гурав дахь өрөө юм. Өмнө нь Орхон аймаг дахь БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хөрөнгө оруулж, хүүхдийн тоглоомын танхим, эцэг эхийн гал тогоо, эмчийн үзлэгийн өрөөг бүрэн тохижуулж байсан бол өнгөрсөн хавар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны II байранд мэдээллийн технологид тулгуурласан "Хүүхдийн өрөө" тохижуулж ашиглалтад оруулсан.   


Засвар, механикийн заводын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Үйлдвэрлэлийн инженер Д.АРИУНЗУЛ: 
“Энэрэл“ төвийн охидод сурч хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тааламжтай орчин, тусгайлсан өрөө хэрэгтэй байгааг дуулаад, заводынхоо Гэр бүл, эцэг эхийн зөвлөл, Залуучуудын холбоотойгоо хамтраад Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн бүх нэгжүүдэд хандсан уриалга гаргасан. Манайхан ч сайн дэмжсэн. Ингээд бид хандиваар цугларсан 16 орчим сая төгрөгийг “Энэрэл” төвд хүлээлгэж өгсөн нь саяхан мэт санагдаж байна. Гэтэл өнөөдөр хандивынхаа үр шимийг үзээд зогсож байгаадаа баяртай байна. Охид бол нийгмийн хөгжлийн тулгуур, амьдралын эх булаг, маргаашийн гэр бүлийн өнгө гэрэл нь учраас сайхан орчинд сурч, хүмүүжих хэрэгтэй. Энэ нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оролцсон хүн бүхэнд баярлалаа. Манай хандивын аянд эмэгтэйчүүдээс гадна уурхайчин аавууд олноор нэгдсэн. Та нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %