Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдаж, цаг үеийн асуудалд анхаарал хандуулав. 
Шуурхай зөвлөгөөн уламжлал ёсоор ХАБЭА-н хэлтсийн мэдээллээр эхэлж, өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд өндөр эрсдэлтэй 27, галын 5 ажил тус тус хийгдсэн тухай тус хэлтсийн мэдээлэлд онцлов. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн аяныг Дотоодын цэргийн 186 дугаар ангитай хамтран зохион байгуулж, ажилтнуудад сурталчлан таниулах зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж буйг мэдээллээ. 
Цагаан тоосны нөлөөллийн бүс буюу Говил, Баянцагаан баг, төмөр замын ойролцоо амьдарч буй 35 иргэнд үйлдвэрийн үйл ажиллагаа, цагаан тоос дарах ажилтай танилцуулж, мэдээлэл өгсөн тухай дурдлаа. Ил уурхайн 9-р овоолгоос гарч байгаа хүчиллэг усыг соруулах ажил хийж байгаа бөгөөд хүчиллэг усны цөөрмүүдийн дүүргэлтэд тогтмол хяналт тавьж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээлсэн. Аюулгүй хог хаягдлыг дахин боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид 3.2 тонн хуванцар сав, 15 хаягдал тос шилжүүлэн өгч, намрын мод тарилтад бэлтгэж байгаа зэрэг ажлуудаа тус хэлтэс танилцууллаа. 
Энэ сарын эхний 20 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө сайн үзүүлэлттэй байгааг шуурхай зөвлөгөөн онцолсон. Сарын эхний 20 хоногт 1838.3 мянган метр куб уулын цул гаргаж, 853.6 мянган метр куб хөрс хуулж, 2550.2 мянган тонн хүдэр олборлоод байна. Хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 100.5 хувиар биелсэн бол хүдэр дэх зэсийн агуулга 111.3 хувиар, молибденын агуулга 101.4 хувиар тус тус биелжээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100 хувь, молибден 111.4 хувь, баяжмал дахь зэс, молибденын агуулгын төлөвлөгөө 100.1-101.3 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Энэ хугацаанд хуурай жингээр 34110.2 тонн зэсийн баяжмал, 250 тонн молибденын баяжмал экспортод ачуулж, зэсийн баяжмалын чанар 101 хувийн биелэлттэй ажиллаж байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээллээ. 
Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Аж ахуй, үйлчилгээний цех байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тус тус тохиож байна. 1975 оны нэгдүгээр сарын нэгэнд Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа нэртэйгээр ажиллаж эхэлсэн Аж ахуй, үйлчилгээний цехийн 50 жилийн ойд зориулан Цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгуулах бол “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ойн хүрээнд Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. Эдгээр үйл ажиллагаанд бүтцийн нэгжүүд идэвх санаачилгатай хамтран оролцохыг тус цех нэгжийн удирдлагууд уриаллаа. 
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийх их засварын төлөвлөгөөт ажлууд 75 хувийн гүйцэтгэлтэй байгааг Механикийн хэлтсээс мэдээлэв. Үлдэж буй 25 хувийг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Эдгээрээс Спорт цогцолбор, Тээвэр, ложистикийн төв, Засвар, механикийн заводын төлөвлөгөөт ажлуудад онцгой анхаарч, эрчимжүүлэхийг тус хэлтсээс анхааруулав. Мөн гаднын байгууллагуудын хийх засвар үйлчилгээ 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг онцоллоо. 
Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болон оюутны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, хүсэлт ирүүлсэн ажилтан, оюутнуудын хүсэлтийг холбогдох журамд нийцүүлэн сургалтын гэрээ байгуулах, сунгахаар шийдвэрлэн ажиллаж байгааг Хүний нөөц, захиргааны хэлтсээс мэдээлэв. 
Эрдэнэт үйлдвэрт томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр, өргөтгөл шинэчлэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Ил уурхайд мөчлөгт урсгал тээврийн технологи төслийн явц урагшилж, Баяжуулах үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж, инженерчлэл тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл бүрэн дуусаж, тээвэрлэлтийн ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байгааг Ерөнхий инженер Т.Батмөнх онцлов. Хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамын өргөтгөлийн 4300 метр куб бетон цутгалтын ажил энэ сарын 26-нд 48 цагийн турш тасралтгүй хийгдэхээр бэлтгэж байна. Энэ ажилд Хятад улсын мэргэжилтнүүд хамтран, хөргөлтийн систем ашиглан гүйцэтгэх юм. Түүнчлэн, Ил уурхайд Мөчлөгт урсгалт тээврийн технологийг энэ онд багтаан бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг Ерөнхий инженер мэдээллээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %