“Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Young employee” сэдэвт сургалт өнөөдөр “Оюу” танхимд боллоо. Энэ өдрийн сургалтаар, сурагч багш П.Нямжаргал “Энергийн менежмент”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч А.Түвшинжаргал “Хиймэл оюун ухаан, AI-ийн тухай”, “Сурагч Лиг” ЕБС-ийн сагсан бөмбөгийн тэмцээн, “Magic Box” явуулын номын сангийн санаачлагч Б.Жаргал “Өөрчлөлтийг өөрөөсөө”, Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш Х.Хатанбаатар “Хурдтай суралцах ур чадвар”, Амьсгалын дасгалжуулагч багш Б.Мөнхсайхан “Зөв амьсгал чанартай амьдрал” сэдвээр сонирхолтой лекц уншиж, оролцогчидтой санал бодлоо солилцлоо. Энэ үеэр бид зарим сургагч багш нарын сэтгэгдлийг сонссон юм.















