БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Радио телевиз хороо, Монгол Улсын “UBS” телевиз хамтран зохион байгуулсан хятад дууны “Торгон эгшиг” уралдааны сүүлийн шалгаруулалт өчигдөр болж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Соёл, олон нийтийн ажлын арга зүйч Б.Нямдэлгэр тэргүүн байр ГранПри шагналын эзэн боллоо.
Тус тэмцээнд Нийслэл болон орон нутгийн дуу хөгжим сонирхогч 80 гаруй оюутан залуу, уран бүтээлч хятад ардын болон орчин үеийн дуугаар өрсөлдсөнөөс, хоёрдугаар шатанд 37 оролцогч шалгарсан юм. Үүнээс сүүлийн шатанд 12 оролцогч шалгаран үлдсэнээс уурхайчдын төлөөлөл болон оролцсон Б.Нямдэлгэр түрүүлж, Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг гаргаж, өндөр өргөлөө.
Хятад дууны уралдааны шүүгчээр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хийлч Д.Дэлгэрцэцэг, ӨМӨЗО-ны дуучин Б.Сүмэнхуар, ӨМӨЗО-ны Ардын телевиз хорооны удирдлагууд ажилласан бөгөөд оролцогчдын уран бүтээлч сэтгэлгээ, дуулах техникийг гол шалгуур болгожээ.
Хятад дууны уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан Б.Нямдэлгэр түрүүллээ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















