Химийн төв лабораторийн шинэ барилгын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат болон түүний харьяа хэлтсүүд, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин нар Чанарын хяналтын хэлтсийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Олон улсын стандарт шаардлага хангасан Химийн төв лабораторийн шинэ барилгын ажлын явцтай танилцсан юм. 8494 м2 талбай бүхий уг барилгын гүйцэтгэгчээр “Би Энд Би констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор барилга угсралтын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна.

Гадна тохижилтын ажил 100 хувь дууссан, дотор засал үргэлжилж байна. Цэвэр, бохир усны асуудал бүрэн шийдэгдсэн, 10-р сарын 15-наас халаалтаа авна. Нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагийн 20 нь гадаад иргэн. Салхивч, тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтын ажлыг гадаад мэргэжилтнүүд гүйцэтгэнэ, гэж “Би Энд Би констракшн” ХХК-ийн Төсөл хариуцагч Н.Батчулуун ярилаа.

Шинэ барилгад Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораториос гадна Техник хяналтын товчооны Дээж бэлтгэх хэсэг, ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн лаборатори, ахуйн лаборатори, Барилгын материалын лаборатори, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Геологи, хайгуулын экспедицийн Дээж бэлтгэх хэсэг, Ил уурхайн тэсэлгээний цооногийн дээж бэлтгэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Байгаль орчны лаборатори зэрэг судалгааны байгууллагууд төвлөрөх юм. Олон улсын стандарт шаардлага хангасан, орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж суурилагдсан, химийн хорт бодисын дэгдэлт зайлуулах агааржуулалтын системээр иж бүрэн тоноглогдсон орчин үеийн Химийн төв лабораторийн хүрээлэнг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %