Баянцагаан, Говил багийн иргэд “Цагаан тоос"-ны дэгдэлт бууруулах дэд хөтөлбөрийн ажилтай танилцлаа

Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс "Цагаан тоос" дэд хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлаа өнөөдөр нөлөөллийн бүс болох говил, вокзал орчмын оршин суугч, иргэдэд танилцуулав. Нөлөөллийн бүсэд амьдарч байгаа 500 гаруй иргэнийг энэ онд эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Тус ажлыг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлж, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулжээ. Мөн энэ жил иргэдийн оролцоотой, соён гэгээрүүлэх сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах аж. 
“Цагаан тоосны дэгдэлтийг дарах зорилгоор намираа шланг хоолой ашиглан усаар норгох, хуурайшилттай талбайд хаялтаа өгөх, полимер төрлийн бодис найруулан тусгай зориулалтын техникээр цацалт хийж, цагаан тоосны дэгдэлтийг бууруулан ажиллаж байна. “Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт тусгасан ажлын хэрэгжилтийг иргэдэд өнөөдөр танилцуулж байгаа юм. Ирэх 7 хоногт Жаргалант сумын иргэдэд цагаан тоос бууруулах ажил болон Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны талаар танилцуулна. Одоогоор цагаан тоосны дэгдэлтийг бууруулах усалгааны систем болон шүрших техникүүдээ ажилд бэлтгэж байна” гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн инженер Н.Наранчимэг ярилаа. 


 

Баянцагаан багийн иргэн Б.Даваасүрэн: 
Манай багийн иргэдийн төлөөлөл Эрдэнэт үйлдвэрээс зохион байгуулж байгаа цагаан тоосны дэгдэлтийг бууруулах үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Сэтгэгдэл өндөр байна. Үнэхээр их ажил хийдэг юм байна. Цаашид ийм арга хэмжээ авч ажиллаж байгаагаа иргэдэд сонирхуулж, үзүүлж байх хэрэгтэй. Би хоёр жил эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Нэг их ноцтой юм илрээгүй.

 

Говил багийн иргэн Ж.Бадамсүрэн: 
Ах нь вокзалд ажилладаг. Энэ онд гавьяаныхаа амралтад гарсан. Цагаан тоосны дэгдэлтийг буурах чиглэлээр нэлээн ажил хийсэн байна. Яваандаа Хаягдлын аж ахуйг нүүлгэн шилжүүлэх талаар мэдээллээ. Энэ нь зөв байх. Би эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хүмүүсийн нэг. Хүмүүсийн шинжилгээ янз бүр гарсан байна. Цагаан тоосыг дарах шинэ технологи нэвтрүүлж ажилласан нь таалагдлаа. Харин техник хүрэхгүй газар нь норголт хийхгүй хаягддаг юм байна. Энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна.


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %