“Залгамж” хөтөлбөрийнхөн аз жаргалтай амьдрал бүтээх сургалтад хамрагдлаа

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Залгамж” хөтөлбөрийнхөн “Аз жаргалтай амьдралыг бүтээх нь” сургалт-идэвхжүүлэлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Туршлагатай ажилтнуудад амьдралын дараагийн үед буюу ажил эрхлэлтийн дараах сэтгэл зүйн өөрчлөлтийг даван туулахад бэлтгэх, нийгмийн харилцааг идэвхтэй хадгалах, шинэ хобби, сонирхол олоход туслах, эерэг өөрчлөлт авчрах арга барил сургах зорилгоор “Coach Lab” сургалтын төвийн зөвлөх Б.Бат-Отгон багшийг хөтөлбөр хэрэгжүүлэх багийнхан урьж, “Ирээдүйгээ хэрхэн бүтээх вэ?”, “Шинэ эриний нүүдэлчид” сэдэвт сургалт зохион байгуулав. 
Сургалт, идэвхжүүлэлтийн үйл ажиллагааны эхэнд Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд, “Залгамж” хөтөлбөрийн зорилгыг “Мэдлэг туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтнуудыг амьдралын дараагийн үе шатанд бэлтгэх, шинэ үеийн залуусыг зохион байгуулалттайгаар сургаж, хөгжүүлэх, байгууллагын онцлог технологи, үйлдвэрлэлийн ноу-хауг хадгалан үлдээж, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, урт хугацааны хөгжлийн баталгааг бий болгох” хэмээн тодотгосон юм. 
Энэ үеэр, гавьяаны амралтад гарахдаа хэсгийн залуустаа олон жил хэрэглэсэн гарын багаж хэрэгслээ, мөн чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөж байгаарай, гээд сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг бэлэглэж, үлгэрлэл манлайлал үзүүлсэн Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Н.Батзул, Ус хангамжийн цехийн Цэвэр ус хангамжийн тоног төхөөрөмжийн засварчин Н.Занданшатар нарт Эрдэнэт үйлдвэрийн “Талархлын багц” гардуулав. 
Мөн Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулагч П.Нямсүрэн - О.Отгонбаяр, М.Жаргалан - С.Энхсаруул, конвейерийн машинч Б.Мөнхзул - О.Мөнхсолонго, Ус хангамжийн цехийн цахилгаанчин Б.Сүхчулуун - Б.Тамир, шугам хоолойн засварчин Б.Баярсайхан - П.Болд-Эрдэнэ, Дулааны цахилгаан станцын хөдөлмөрийн эдийн засагч С.Лхагвасүрэн - Г.Чанцалмаа, Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолооч С.Сүрэнрагчаа - Ц.Баянбат нарын 20 ажилтан багш шавийн гэрээ байгуулж, өнөөгийн туршлагыг маргаашийн залгамжид шилжүүлэхээр хамтран ажиллах эхлэлийг тавилаа. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %