Уул уурхайн 7 хоногийн хүрээнд “Нэн түрүүнд ХАБ-2025” бага хурал боллоо

“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний хүрээнд 4 дэх жилдээ зохион байгуулж буй “Нэн түрүүнд-ХАБ” бага хурал Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлагаа харилцан түгээж дэлгэрүүлэх уриан дор боллоо. Бага хурлын үйл ажиллагааг “МОШПА” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор С.Давааням нээж, 2012 оноос эхлэн, тасралтгүй 14 дэх жилдээ, “Mining Week &MinePro 2025” үзэсгэлэн, чуулга уулзалтын хүрээнд 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус хурлын онцлог, ач холбогдлыг энэ үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Уул уурхайн салбарын хамгийн чухал, цаг үргэлж онцгой анхаарал хандуулж байх асуудал бол хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа. Энэ бол уул уурхайг сайн харагдуулах, амжилттай ажиллах гол үндэс. Салбарынхан та бүхэн аюулгүй ажиллагааны сайн туршлагаа хуваалцаж, ХЭМАБ-ын олон улсын ISO 45001 стандарт хэрэгжилт, үйл явцаас мэдээлэл солилцохыг мөн уриаллаа. “Нэн түрүүнд-ХАБ” бага хурлын үйл ажиллагааг дэмжин, ивээн тэтгэж ирсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюутолгой ХХК-ийн хамт олонд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлэв. “Нэн түрүүнд ХАБ-2025” хурлын эхэнд “ХЭМАБ-ын манлайлал, удирдлагын чадамж, үнэлгээ”сэдэвт илтгэлийг “Оюу толгой” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал хариуцсан Ерөнхий менежер Кайл Бакол тавьж, “Эрсдэлийн менежментийн чадамж: Байгууллага ба хувь хүн” илтгэлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд танилцууллаа.
Мөн Эрсдэлийн менежментийн засаглал, ХЭМАБ-ын чадамж зэрэг сэдэвт илтгэл тавьж, бага хуралд оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %