Ерөнхий сайд Г.Занданшатар Баяжуулах үйлдвэрийн хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Баяжуулах үйлдвэрийн хам баяжуулалтын 2, 3-р секцийн шинэчлэлийн ажлын нээлтийн үйл ажиллагааны үеэр “Импортын орлогыг нэмэгдүүлэх, геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, шинэ орд газруудыг нээх бодлого баримтлан төсөл хөтөлбөрүүдээ чиглүүлэн ажиллаж байгааг онцлоод, түүхэн бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлын ард өөрсдийн хүчээр амжилттай гарсан Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчдад баяр хүргэлээ.
Энэхүү шинэчлэлийн ажлын зураг төсөл боловсруулалт, барилгын ажил, цахилгааны болон тоног төхөөрмжийн угсралт, тохируулалт, зүгшрүүлэлт, автоматжуулалтын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Зураг төслийн хүрээлэн, Барилга засварын цех, Засвар угсралт, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Баяжуулах үйлдвэр зэрэг бүтцийн нэгжийн монгол инженерүүд, техникин ажилчид өөрсдийн хүчээр гүйцэтгэснээрээ онцлог юм. 
Баяжуулах үйлдвэр ОХУ-ын “РИВС” фирмийн хөвүүлэн баяжуулах 96 машинаа 30-160м3 эзлэхүүнтэй АНУ-ын FLSmidth компанийн “WEMCO” брэндийн 22 флотмашинаар шинэчилснээр цахилгаан эрчим хүчний зардлыг 25 хувиар бууруулж, жилд хоёр тэрбум төгрөг хэмнэх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн зэсийн металл авалтыг нэмэгдүүлж, жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломжтой боллоо. 
Өргөтгөл шинэчлэлийн энэхүү бүтээн байгуулалт нь 2016 оноос хэрэгжүүлсэн техникийн шинэчлэлтийн бодлогын хүрээнд хүдэр боловсруулах хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх цогц ажлын нэг хэсэг юм. Эрдэнэт үйлдвэр 2016 онд жилд 32 сая тонн, 2022 онд 38 сая тонн хүдэр боловсруулж байсан бол өнгөрсөн жилээс жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмшээд байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %