Сэтгүүлч, яруу найрагч Т.Батчулууны хос номын “хурим” Эрдэнэтэд боллоо

Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны сэтгүүлч, яруу найрагч Түмэндэмбэрэлийн Батчулууны сэтгүүл зүйн “Эрдэнэтийн бичвэрүүд”, яруу найргийн “Сэтгэлийн гэрэл” хос номын нээлт Соёл, урлагийн цогцолборт өнөөдөр боллоо.

МЗЭ-ийн болон МСНЭ-ийн гишүүн, Орхон аймаг дахь салбарын Удирдах зөвлөлийн Тэргүүлэгч Т.Батчулуун хос номын баяраа өнгөрсөн сард Улаанбаатар хотын Төв номын санд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд хийсэн бол энэ удаа Орхон аймгийн утга зохиол, сэтгүүл зүйн хүрээний журмын нөхөд, номын садан, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олондоо хос номын дээжээ хүртээж, уран бүтээлийн баяраа хамт тэмдэглэлээ.

Монгол Улсын Утга зохиолын дээд сургуулийг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр төгссөн тэрээр хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 26 жил ажиллахдаа, “Амь сэтгэл”, “Тод анир”, “Эрдэнэт хүмүүн толь”, “14 дүгээр Далай ламын намтар цадиг болоод мэргэдийн цомог оршивой” зэрэг яруу найраг, сэтгүүл зүйн ном туурвисан юм. Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас эрхлэн гаргадаг “Өнөөгийн Эрдэнэт” сонины анхны сэтгүүлчдийн нэг Т.Батчулуун олон арван хөрөг нийтлэл, ярилцлага, сурвалжилга, тэмдэглэл бичиж, Монгол Улсын Баатар үйлдвэрийнхээ түүхийг бичиглэн үлдээсэн гавьяатай. Үүний зэрэгцээ “Баян-Өндөр хайрхан”, “Эхийн сэтгэл”, “Далд анир”, “Чамайг бодох сайхан” зэрэг 50 гаруй дуу, нийтийн дуу, “Онон Балж домог түүхийн өлгий” баримтат кино, "Уран бүтээлчийн цаг" телевизийн цуврал нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосон. “Эрдэнэтийн бичвэрүүд”, “Сэтгэлийн гэрэл” бүтээл нь түүний оюуны өвийн тав, зургаа дахь ном болон мэндэлж, уншигчдын сэтгэлд гэрэл асаав.

Сэтгүүл зүй, яруу найраг гэх “хос морьтой” уран бүтээлч, сэтгүүлч Т.Батчулуундаа шинэ номоороо уншигчдынхаа мэлмийг мялааж байгаад уурхайчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэе.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %