Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа.  
Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд оны эхний 8 сарын байдлаар 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээлэв. Оны эхнээс уурхайчид 23677 мянган метр куб уулын цул гаргаж төлөвлөгөөг 105 хувь, 11193 мянган метр куб хөрс хуулалт гүйцэтгэж, төлөвлөгөөг 107.5 хувь, нийт 32331 мянган тонн хүдэр олборлож төлөвлөгөөг 102.9 хувиар тус тус биелүүлсэн байна. Харин өнгөрсөн 8 дугаар сард эдгээр үзүүлэлт 99.1-100.9 хувиар биелсэн дүн гарчээ. Исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө оны эхний 8 сарын байдлаар 112.4 хувьд хүрсэн бол өнгөрсөн сард 111.7 хувиар биеллээ. Энэ хугацаанд 469000 тууш метр өрөмдөж, төлөвлөгөө 103.3 хувийн биелэлттэй байна. 
2025 оны эхнээс өнөөг хүртэлх 8 сарын хугацаанд баяжуулагчид 362.0 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 101.4 хувиар биелүүлж, хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөөг 102.5 хувь, молибдений агуулгын төлөвлөгөөг 104.1 хувиар тус тус давуулсан байна. Түүнчлэн зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөө 100.9 хувь, молибдений баяжмалын чанарын үзүүлэлт 107.6 хувиар биелж, оны эхний 8 сард 5791.1 тонн зэсийн баяжмал, 431.2 тонн молибдений баяжмал экспортод ачуулжээ. 
Үйлдвэрийн хэмжээнд намар өвөлд бэлтгэх ажил үргэлжилж, бүтцийн нэгжүүд төлөвлөгөөний дагуу өвөлжилтийн бэлтгэл хангаж байна. Ил уурхайд намар өвлийн бэлтгэл 57 хувь, Засвар механикийн завод 62 хувь, Дулааны цахилгаан станц 70.5 хувь, Цахилгаан цех 60 хувь, Ус хангамжийн цех 40 хувиар тус тус хангаж байгааг цехийн удирдлагууд мэдээллээ. Мөн 2025 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хуваарийн дагуу хийгдэж буйг бүтцийн нэгжүүд мэдээлэлдээ онцлов. Өнөөдрийн байдлаар, Ил уурхайн 438 ажилтан буюу 50 хувь нь эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдаад байгаа бол Авто тээврийн цехийн нийт ажилтны 59 хувь, Баяжуулах үйлдвэрийн 87 хувь, Засвар механикийн заводын 90 хувь, Дулааны цахилгаан станцын 56 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт оржээ.  
Эрдэнэт үйлдвэр,  ахисан түвшний англи хэлний мэдлэг эзэмшүүлэх зорилгоор Тalk Talk English Mongolia англи хэлний сургуультай хамтран 3 сарын сургалтад үйлдвэрлэлийн ажилтнуудаа хамруулж байна. Сургалт 9 сарын 1-ний өдрөөс эхэлж байгаа бөгөөд хамрагдах ажилтнуудын нэр бүртгэл, цагийн хуваарийг гарган бүтцийн нэгжүүдэд хүргүүлээд байгааг Хүний нөөц, захиргааны хэлтсээс мэдээлэв. Уг сургалтад хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулж, үйлдвэрийн эрэлт захиалгаар сургаж буй тул үүнд бүтцийн нэгжийн удирдлагууд суралцагчдын идэвх оролцоонд анхаарч хамтран ажиллахыг уриаллаа.  
Энэ сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцана. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, ялангуяа  “Оюут”-ын орд газрын геологи хайгуулын төслийн явц, үр дүнг танилцуулахаар төлөвлөж байгааг Ерөнхий инженер онцоллоо. 

Б.Ялалт
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %