Эрдэнэт үйлдвэр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, хоёр мод үржүүлгийн газар байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар улс орон даяар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” нэгдэж, 100 сая мод тарьж ургуулахаар үүрэг, амлалт хүлээн авснаас хойш гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд тус үйлдвэр дэргэдээ Ойн генетикийн мэргэжлийн төв байгуулан, Орхон аймгийн газар нутаг, Хангал голын дагуу болон Хаягдлын аж ахуйн ойр орчимд нийт 3.6 сая мод тарьж, арчлан ургуулж байна. Түүнчлэн “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Мод үржүүлгийн хоёр газрыг говийн болон хангайн хуурай бүсэд байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд нэг нь Дундговь аймагт баригдах юм. Энд нийт 50 га газрыг хамран, жилд 5 сая мод үржүүлж, суулгац үр бэлдэнэ. Говийн ургамлын ургалт хурдан байдаг тул бүсчилсэн Мод үржүүлгийн газрыг түшиглэн 30 сая мод тарих зорилготой гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба ярилаа. Мөн Ойн генетикийн төвийн дэргэд Мод үржүүлгийн бүрэн автомат “Эрдэнэт” цогцолборыг барьж байгуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, мод үржүүлгийн талбайн хашаа, усалгааны систем, цахилгаан хангамж зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн бол ирэх онд цогцолборын барилга байгууламж бүрэн дуусаж, ашиглалт орох ажээ.   
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хариуцлагатай уул уурхай бий болгох хүрээнд бүх нийтийн мот тарилт, байгалийн нөхөн сэргээлтийн ажлууд ч үе шаттай үргэлжилж байна. Энэ ажлыг  үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ногоон хөгжлийн төслийн нэгж хамтран,  зохион байгуулдаг бөгөөд 2025 оны хаврын бүх нийтийн тарилтаар найман төрлийн 100584 ширхэг мод бут суулгаж, тарьжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид  “100 сая мод тарих” хөтөлбөр, төлөвлөлтийн дагуу энэ хавар Булган аймгийн Сэлэнгэ сумын Шар талд 3000 улиас, “Уурхайчдын спортын их наадам-2025” тэмцээний оролцогч баг тамирчид “Ногоон-төгөл” талбайд 1500 гүйлс мод тарьсан байна. 
Мөн орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг болох Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд 556 ширхэг шинэс, улиас мод тарьж усалгаа, арчилгааг хийж байгаа бол  дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээхээр 3 га талбайг хашаажуулах, 1500 ширхэг шинэс мод тарих ажлыг “Алхими” ХХК-тай хамтран эхэлжээ.  Харин энэ намар уурхайчид 1200 ширхэг гүйлс модны суулгацыг нэмж тарихаар төлөвлөн, бэлдэж байгаа аж. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %