ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнуудтай уулзалт хийлээ

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд өнөөдөр тус үйлдвэрийн ХМОНХА-ны хамт олонтой уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж буй шинэ бодлого, чиглэлээ танилцуулж, санал солилцлоо. 
“Уул уурхайн хүнд үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хамгийн чухлаар тавигддаг бөгөөд Эрдэнэт үйлдвэр “Нэн түрүүнд ХАБ” уриан дор энэхүү бодлогоо хэрэгжүүлэн ажилладаг. Үйлдвэрлэл тасралтгүй, найдвартай ажиллахын тулд ажилтан бүр эрүүл, аюулгүй ажлын байранд хөдөлмөрлөх, түүнийг хангаж мөрдөхөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм заавар, аюулгүй ажиллагааны дадал хэвшлийг зогсолтгүй сурталчлан таниулах, түгээх  шаардлагатай юм. Үүнд хэвлэл мэдээллийн ажилтнуудын үүрэг их. Иймд ХАБЭА-н хэлтэс аюулгүй ажиллагааны зөв дадал хэвшлийн талаарх мэдээлэл, контентыг шинэ хэлбэр, агуулгаар хийх зэргээр харилцан  хамтран ажиллах нь оновчтой” гэдгийг ХАБЭА-н хэлтсийн удирдлага уулзалтын эхэнд онцолсон.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н бодлогыг нэг бүрчлэн тайлбарлаж, өмнө нь хэрэгжүүлж ирсэн зарим үйл ажиллагааны арга барил, нэршлийг өөрчлөн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг ажилтан хүнд илүү ойр, ойлгомжтой, “хүнтэйгээ ажиллах” хэлбэрээр боловсронгуй болгон ажиллаж буйгаа танилцууллаа. ХАБЭА-н бодлого хөтөлбөрийг үр өгөөжтэй, бодитой хэрэгжүүлэх, хэвшүүлж тогтмолжуулах чиглэлээр ХАБЭА-н хэлтэс болон ХМОНХА хамтран, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдээлэл сурталчилгааг шинэ түвшинд гаргаж ажиллахад санал нэгдсэн нь тус уулзалтын үр дүн байв. Түүнчлэн хэвлэл мэдээллийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, туршлага судлуулах, хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангах, бүтцийн нэгжийн мэдээллийн ажилтнуудын уялдааг нягтаршуулах зэрэг асуудалд ХАБЭА-н хэлтсээс анхаарч ажиллахаар боллоо. 
 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %