“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд хагас жилийн тайлан, бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэлэлцэж байна

Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа төрийн өмчит компаниуд жил бүрийн намрын эхэнд цуглаж, оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны тайлан, өвлийн бэлтгэл ажлынхаа талаар хэлэлцдэг болоод гурван жил болж байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөрөө “Бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл”-ээ онцолж, үйл ажиллагааны ололт амжилт болон тулгамдаж буй асуудлаа хэлэлцэхээр тус нэгдлийн харьяаны 16 компани, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т цуглалаа. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт болон Засгийн газрын дэд дарга, зөвлөхүүд, “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд оролцож байна.

Зөвлөгөөнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Засгийн газрын ХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн нээж хэлсэн үгэндээ “Эрдэнэс Монгол” ХХК, нэгдлийн хэмжээнд хүний нөөц, нягтлан бодох бүртгэл, эрсдэл, төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилт зэрэг бодлогын баримт бичиг, холбогдох дүрэм журмуудаа  боловсруулан баталж гаргасан. Эдгээр бодлогын баримт бичигтээ нийцүүлэн бүрэлдэхүүн компаниуд өөр өөрсдийн бодлогоо тодорхойлж байна. 2024 онд эдийн засаг, зах зээлийн хувьд таатай байсан учраас  бизнес стратегийн төлөвлөгөө сайн хэрэгжиж, энэ оны эхний хагас жилийн байдлаар  бид улсад 5.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Энэ мэтчилэн том зорилтуудаа хэрэгжүүлж, тодорхой амжилт гаргаж буй ч бидэнд бас анхаарах, сайжруулах олон асуудал бий. Тиймээс эдгээр асуудлуудаа энэ удаагийн зөвлөгөөнөөрөө олон талаас нь ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх нь хамгийн чухал. Энэ утгаараа зөвлөгөөн үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй” хэмээн онцлов.

Тус зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Багануур ХК, Шивээ-Овоо ХК, Эрдэнэс Оюу толгой зэрэг 17 компанийн  2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, Эрдэнэс Монгол нэгдлийн зүгээс үнэлэлт дүгнэлтээ танилцуулна. Мөн Засгийн газраас тодорхой үүрэг чиглэлийг өгөх юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %