Дотоод аудитын үр дүнгийн “Удирдлагын дүн шинжилгээний хурал”-ыг зохион байгууллаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, хүний нөөцийн менежментийн тогтолцооны   ISO30400 олон улсын багц стандартыг сүүлийн дөрвөн жил хэрэгжүүлж, баталгаажуулан ажиллаж байна. Ингэхдээ стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр дотоод аудитыг үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулж, хэвшлээ.  Энэ жилийн хувьд Дотоод хяналт, мониторингийн хэлтсээс үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж байгаа бүх стандартуудыг нэгтгэн, менежментийн нэгдсэн тогтолцооны нэгдсэн аудитыг явуулснаараа онцлог болсныг Удирдлагын дүн шинжилгээний хурлаар онцолж байна.  

“Удирдлагын дүн шинжилгээний хурал”-аар дээрх нэгдсэн аудитын үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөө, шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн менежментийн тогтолцоонд буй давуу тал, сайжруулах боломж, анхаарах зүйл, үл тохирол байгаа эсэх зэрэг олон талын дүн шинжилгээг дотоод аудиторууд хэлэлцэж, санал санаачилга цаашдын төлөв зорилгыг дүгнэн ярилцсан байна.  Энэ удаагийн дотоод аудитаар 40 давуу тал бүхий үзүүлэлт гарсан бол  үл тохирлын 8 зүйл илэрчээ. Үүнийг өнгөрсөн гурван жилийн дүнтэй харьцуулахад жил тутамд хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилтээс гарах үр өгөөж дээшилж байгаа нь харагдлаа гэж Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр дүгнэв.

Стандартын үзүүлэлт сайжирна гэдэг нь  ажилтнууддаа стандартын талаар ойлголт мэдээлэл өгөх, хэрэгжүүлэх явц шатанд бүтцийн нэгжийн удирдлагууд, уурхайчин хамт олны оролцоо,  хамтын ажиллагаа өндөр байгааг илгэдэг. Ер нь стандартын аудит гэдэг нь хүний нөөцийн үйл ажиллагаанд буй сул талыг нь илрүүлж, улмаар сайжруулах үйл явц гэсэн үг. Энэ бол ямар нэг хяналт шалгалт гэхээс илүү үйл ажиллагаандаа тогтоосон хэмжүүрээ дээшлүүлж, сайжруулан хөгжүүлэх явдал гэдгийг Хүний нөөц, захиргааны хэлтсийн удирдлага мөн онцлов.

Нөгөө талаас, дотоод аудитын үйл ажиллагаа нь  дотоод аудиторуудын мэдлэг чадварт чухал нөлөө үзүүлдэг. Энэ жил тэдний үйл ажиллагаанд Дотоод хяналт, мониторингийн хэлтэс болон   үйлдвэрийн ажиллагсад, уурхайчид үнэлгээ өгчээ. Үнэлгээгээр  дотоод аудиторуудын  85 хувь нь маш сайн дүн авсан байна. Тиймээс цаашид улам сайжруулан, дараагийн аудитад амжилттай хамрагдах зорилгыг Удирдлагын дүн шинжилгээний хурлын оролцогчид дэвшүүллээ.  

Энэ удаагийн дотоод аудитад  25 аудитор, 3 ажиглагч оролцож,  нэг аудитор  42.5 хүн цагийн аудитын ажил гүйцэтгэжээ. Хүний нөөцийн багц стандартаар бэлтгэгдсэн хамгийн олон аудитор Эрдэнэт үйлдвэрт ажилладаг байна. Мөн энэ онд олон улсын ISO30400 багц стандартын тэргүүлэх 3 аудитор болон дотоод сургагч багш нэмж бэлтгэн, эрх олгожээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %