Оюутын ордын өрөмдлөгийн хээрийн ажлыг 2025 онд бүрэн дуусгахаар ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэл, нөөц баялгийг өсгөх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тус үйлдвэр Эрдэнэтийн - Овооны зүүн урагшаа байрлах Оюутын орд газарт нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлсэн. Өнөөгийн байдлаар, “Оюут” төслийн нарийвчилсан хайгуулын өрөмдлөг, судалгааны ажил  амжилттай үргэлжилж байна. Ордын зүүн хойд хэсэгт өрөмдсөн цооногт хүдэр үргэлжлэн тогтоогдож байгааг хаах, мөн ордын хагарал, структурыг нарийвчлан тогтоох судалгааг гүйцээх зэрэг нийт 13000 тууш метр өрөмдлөгийн хээрийн ажлыг энэ онд бүрэн дуусгана. Талбайд илэрсэн элсний хэмжээ, чанарыг үнэлэх зорилгоор 10 м хүртэл гүнтэй 21 шурф малталт, 70 орчим дээжлэлт хийж, тэдгээрийг холбогдох шинжилгээнд бэлтгэж буйг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг онцоллоо.

            “Оюут” төслийн ажлын хэсгээс хайгуулын нөхцөл байдалд нийцүүлэн тухай бүр шийдвэр гарган ажиллаж байгаа бол  талбайн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг  “Газар дэлхий” ХХК хийж,  намар, өвөл, хавар, зуны улиралд нийцүүлэн, агаар, ус, хөрс, ургамал, амьтан гэх зэргээр судлан тайлангаа эцэслэн ирүүлээд байгаа аж.  Харин талбайд орших хиргисүүр, булш бүхий хэсэгт МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаачдын баг ойрын хугацаанд малтлага судалгаа эхлүүлж, авран хамгаалах ажлыг ирэх 9 сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Оюутын хүдэрт баганан уусгалт, өнхрүүлэх, хөвүүлэн баяжуулах туршилтын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн  Судалгаа, шинжилгээний хүрээлэн гүйцэтгэж, дууссан бөгөөд одоо хагас үйлдвэрлэлийн туршилтанд анхаарч байна. Чулуулгийн эрдэслэг бүрэлдэхүүний иж бүрэн судалгааг ШУТИС болон Япон, ХБНГУ болон бусад хэд хэдэн орны судалгааны лабораторит хийж урьдчилсан байдлаар үр дүнгийн дүгнэлтийг гаргажээ.  

Төслийн багийнхан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг нэгтгэх, нөөцийг эцэслэн тооцоолох, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, ингэснээр шинжээчдийг томилуулан дүгнүүлэх зэрэг  ажлыг энэ онд багтаан гүйцэтгэхээр зорьж байна.

Энэхүү  хайгуулын ажилд 2023-2025 оны эхний хагас жилийн байдлаар  36.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулаад байгаа аж. Энэ нь 1 тонн хүдрийг 102 төгрөгийн өртөгөөр илрүүлж буй гэсэн урьдчилсан тооцоог Геологи, хайгуулын экспедицээс хийжээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %