Эрдэнэт үйлдвэр, “Тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө” стандарт нэвтрүүлж буй Монголын анхны төрийн өмчит уул уурхайн компани боллоо

Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэх үйлдвэр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө” олон улсын стандартыг өөрийн үйл ажиллагаандаа нутагшуулж, хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, сургагч багш нарын хамт тус үйлдвэрийн мэргэжилтнүүдэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  Сургалтын үйл ажиллагааг нээж, Ерөнхий захирал Г.Ёндон хэлэхдээ “Эрдэнэт үйлдвэр зөвхөн зэсийн хүдэр олборлоод зогсохгүй нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжил болон ажилтнуудынхаа аж амьдралд бодитой хувь нэмэр оруулдаг. Энэхүү хувь нэмэр нь улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувийг бүрдүүлж байна.  Өнөөдөр дэлхий нийт ногоон хөгжил, цэвэр эрчим хүч, байгальд ээлтэй үйлдвэрлэл рүү шилжиж буй цаг үед бидний үйлдвэрлэдэг зэс, цэвэр технологийн хөгжлийн суурь ашигт малтмал болж буйгаараа онцлог. Уул уурхайн компаниуд дэлхийн жишигт нийцсэн, олон нийтэд ил тод хариуцлагатай ажиллах шаардлага бидний өмнө тавигдаж байна. 2024 оны 10 сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциац, Канадын Уул уурхайн холбоо хамтран “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартад нэгдэж, санамж бичиг байгуулсан. Энэ стандарт нь байгаль орчин, нийгмийн хариуцлага, засаглалын үндсэн зарчимд тулгуурласан олон улсын жишиг стандарт. Эрдэнэт үйлдвэр нь МУУҮА-ийн гишүүн байгууллагын хувьд уг стандартыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. Тиймээс “Тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө” стандартыг хэрэгжүүлж буй Монголын  анхны төрийн өмчийн уул уурхайн компани болж байна. Энэ нь бидний хувьд том хариуцлага бөгөөд нэр төрийн хэрэг юм.  Бид энэхүү стандартын шаардлагын дагуу дотоод бэлтгэл хангах, өөрийн үнэлгээ хийх, цаашид ямар өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй эсэхийг тодорхойлох ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” хэмээн онцоллоо.

“Тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө” стандартын эхний сургалтаар уг стандартын үндсэн агуулга, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх арга замын талаар ажлын хэсэг, мэргэжилтнүүдэд танилцууллаа. Ингэснээр үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагааны өөрийн үнэлгээг тогтоож, стандарт хэрэгжилтийн дараагийн төвшинд үйл явцаа хэрхэн тодорхойлох, улмаар Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хөгжил, хариуцлага, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг шинэ шатанд гаргахуйц тогтвортой хөгжлийн эхлэл болно.  Эрдэнэт үйлдвэрт уг стандартыг хэрэгжүүлэх нь зөвхөн байгууллагын хэмжээнд бус салбартаа жишиг загвар, туршлага бүтээхийн зэрэгцээ хариуцлагатай уул уурхайн манлайллыг бий болгоход өндөр үнэ цэнтэй.  Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийг олон нийтэд нээлттэй, ил тод болгоход “Тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө” стандарт чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид тодорхойлж байна.

Сургалт хоёр өдөр үргэлжилж, оролцогчид “Тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө” стандартын шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн өөрийн үнэлгээг хийх аргачлал, анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %