Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Удирдах ажилтны даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдлаа. ХАБЭА-н хэлтсээс үйлдвэрийн газарт шинээр ажилд орсон болсон хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгаад ирж буй ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслээр хангаж байна. Мөн Оёдлын цехэд тодорхой хэмжээний ажлын хувцас үйлдвэрлэн нийлүүлж байгааг мэдээллээ. Аюулгүй ажиллагааны төлөвлөгөөт сургалтад 136 хүн хамрагдсан бол ХАБЭА-н сарын зөвлөгөөнөөр намар өвөлд бэлтгэх болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэж, ажлын төлөвлөгөө гаргасан байна.

Сарын эхний 10 хоногийн байдлаар, уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт,  боловсруулалтын  төлөвлөгөө 96.5-97.9 хувийн  үзүүлэлттэй байна. Харин хүдрийн агуулга, тухайлбал молибдены агуулгын төлөвлөгөө биелжээ. Зэсийн металл авалт 88.39 хувь, молибдены металл авалт 86.85 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хугацаанд 3800 тонн цэвэр зэс агуулсан 17103 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, ачилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж буйг Үйлдвэрлэл техникийн хэлтсээс мэдээллээ.

Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу хийгдэж, хүдэр бэлтгэлийн 1-р шугамын өргөтгөлийн анхдагч бутлуур дээр 298 метр куб зуурмагийн цутгалт хийж, 113 тонн арматур, хийцийн ажил гүйцэтгээд байна. Шинэ долоо суурь арматурын ажлыг дуусгаж, угсарч эхлэх юм байна.

ДЦС-ын их зогсолтын бэлтгэл хангах хүрээнд цехийн зүгээс шаардлагатай ажлууд бүрэн хийгдсэнийг Механикийн хэлтсээс мэдээлэв. Их зогсолтын засварын ажилд гаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бараа материалын нийлүүлэлтийг энэ сарын 20-ны дотор татаж авахаар ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, хэд хэдэн асуудлаар холбогдох цех хэлтэст тодорхой үүрэг даалгавар өгсөн тухай Ерөнхий инженер мэдээлэлдээ онцоллоо. Мөн хурлаас өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн хэрэгжилтийг бүтцийн нэгж бүр хангаж, ажлын төлөвлөгөө гарган, цаг тухайд мэдээлэл солилцож ажиллах чиглэл өгөв. Түүнчлэн цаг үеийн ажлууд, сургууль цэцэрлэгийн байрны засварыг энэ сарын 25-ны дотор дуусгаж, хичээлийн жилд бэлэн болгохыг Барилга засварын цех болон холбогдох нэгжид анхаарууллаа.

Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, тэдгээрээс Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгч байгааг Ерөнхий захирал Г.Ёндон шуурхай зөвлөгөөнд мэдээллээ. Мөн үйлдвэрийн хэмжээнд орлого нэмэгдүүлж, зардал багасгах, эл зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бодит боломж, судалгаагаа нарийвчлан төлөвлөхийг  үүрэг болгосон гэдгийг онцлов. Эрдэнэт үйлдвэрийн 2026 оны бизнес төлөвлөгөөг ирэх сарын 15-нд “Эрдэнэс Монгол” нэгдэлд танилцуулахтай холбогдуулан бүтцийн нэгжийн удирдлагууд өөр өөрсдийн чиглэлээр санал төлөвлөгөөгөө боловсруулан, өндөр ач холбогдол өгч ажиллах чиглэл өглөө.   

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %