Монгол Улсын Засгийн газар 2025 оны 8 сарын 6-ны өдрийн хуралдаанаараа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт Медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр тус эмнэлэгт жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдэж, Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурах юм.
“Эрдэнэт Медикал” эмнэлэгт сүүлийн 3 жилд буюу 2022-2025 онд 147476 хүн үйлчлүүлж, 3551 хүн хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.















