“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл эдийн засаг, үйл ажиллагааны тайлангийн хурал энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үйлдвэрийн газрын бүх бүтцийн цех нэгжийн оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөхийн зэрэгцээ цаашид авч хэрэгжүүлэх бодлого зорилтыг тодорхойлдог тус хурлын эхний өдөр нийгмийн болон нийтлэг үйлчилгээний цехүүдийн тайланг хэлэлцсэн байна. Харин 8 сарын 6,7-нд үйлдвэрийн үйлдвэрлэлийн цехүүдийн хагас жилийн ажлын тайлангаар үргэлжилж, үйл ажиллагааны үр дүнд үнэлэлт өгөх юм.
Тайлангийн хурлаар бүх бүтцийн нэгжийн ажлын тайлан тэнцлийг хэлэлцэж дууссаны дараа үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүнтэй уялдуулан цаашид хэрэгжүүлэх үүрэг даалгавар, ажлын төлөвлөгөө гарч, хагас жил болон бүтэн жилийн турш зохион байгуулан ажиллана.















