“Уурхайчин-3” амины орон сууцны хорооллын захиалагчидтай уулзаж, төслийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө

“Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй “Уурхайчин-3” амины орон сууцны хорооллын төслийн гүйцэтгэл, явцын талаар мэдээлэл өгөх зорилгоор гүйцэтгэгч болон захиалагч талуудын уулзалт боллоо. Уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Төсөл хөтөлбөр хариуцсан менежер Ц.Энхээ, Хяналтын асуудал хариуцсан менежер И.Мөнхжаргал, Бүтээмжийн асуудал хариуцсан менежер Г.Цогнэмэх болон “Уурхайчин-3” төслийн ажлын хэсгийн гишүүд, ҮЭХ-ны дарга Ж.Мөнгөншагай болон тус орон сууцны хорооллын захиалагч ажилтнууд оролцов.

Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Г.Ёндон, “2020 онд эхэлсэн “Уурхайчин-3” төслийн үйл явц гүйцэтгэл удаашралтай байгаагийн нэг шалтгаан нь  хэрэгжүүлэгч талууд нэгдсэн хэлцэлд хүрэхийн тулд багагүй хугацаа зарцуулсан. Гэхдээ удаа дараагийн  үе шаттай уулзалт хэлэлцээрийн үр дүнд захиалагч ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалах талд санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ямар ч нөхцөл байдалд ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай ажиллаж, нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэрийн ажилтнуудыг зах зээлийн үнээс хямд өртөгтэй орон сууцжуулах бодлогоо баримтлан уг төслийг үргэлжлүүлж байгаа” гэж  онцолсон юм.  Энэ нь төслийн эхний ээлжийн 119 захиалагчдад орон сууцны 1 метр квадратын үнийг 1 650 мян.төгрөг, дараагийн ээлжийн 281 захиалагчдад нэг метр кв үнэ 2 200 мян.төгрөгөөр борлуулах анхны гэрээнд тусгагдсан үнэ хэвээр хадгалагдаж байгааг онцлов. 

“Уурхайчин-3” төслийн гүйцэтгэлтэй холбоотой гэрээний хэрэгжилт болон дэд бүтцийн байгууламжийн явцын талаар Ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Б.Батболд, Барилга байгууламж хяналт төлөвлөлтийн хэлтсийн ахлах инженер Л.Хаш-Эрдэнэ нар мэдээлэл өгсөн. “Уурхайчин-3” орон сууцны хорооллын төслийн гадна дэд бүтцийн ажлыг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр  хийж, 2023 онд улсын комисст хүлээлгэн өгснөөр дуусжээ.  Харин агаарын шугам трассын дагуу байрласнаас хүлээгдэж байсан байршлын дэд бүтцийг шийдвэрлэж, энэ оны 8 сард бүрэн дуусгахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хариуцах “Уурхайчин-3” орон сууцны төслийн дэд бүтцийн бүхий л ажлууд бүрэн хийгдэх юм байна. 

Өнөөдрийн байдлаар, “Уурхайчин-3” амины орон сууцны хорооллын явц  381 айлын орон сууцны[ББ1]  барилгын угсралтын ажлаар үргэлжилж байгааг төслийн гүйцэтгэгч “Люксвүүд групп” ХХК-ийн Ерөнхий захирал С.Цогтсайхан танилцууллаа. Тус компани дээрх гүйцэтгэлийн ажилд нийт 100 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа бөгөөд үүний 30 гаруй тэрбум нь борлуулалтын орлогоос бүрдсэн байна. Эхний ээлжийн 81 айлын орон сууцны дотоод засал чимэглэлийг энэ  оны IV улиралд багтаан дуусгах бол сингл хаус загварын бүх барилгын каракас угсралтыг мөн 2025 онд бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр нийт 240 айлын сингл хаус загварын барилгын угсралтыг бүрэн дуусгаж, хүйтний улирлаас өмнө дотор заслыг эхлүүлэх боломжтой болно. Ийм байдлаар,  төлөвлөгөөний дагуу ажиллаж, ирэх 2026 оны 8 сард “Уурхайчин-3” амины  орон сууцны хорооллыг бүрэн дуусгаж, мөн оны 12 сард газар дээрх болон доор баригдах дэд бүтцийн бүх байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэсэн юм.

“Уурхайчин-3” амины орон сууцны төслийн гүйцэтгэл, гэрээний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл танилцуулга өгсний дараа тус хороололд байр захиалсан Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд төслийн хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч талуудын төлөөллөөс асуулт асууж, хариулт авсан. Төслийн хэрэгжилтийн явцад дэлхий нийтийг хамарсан цар тахал, барилгын материалын үнийн өсөлт, олон удаагийн хорио цээрийн дэглэм, ажлын сул зогсолт, хил гааль дээрх саатал зэрэг ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарсныг ойлгож байгаа ч гүйцэтгэлийн явц, албан ёсны мэдээллээ цаг тухайд нь маш тодорхой танилцуулж, захиалагчидтай эргэх холбоотой ажиллах саналыг төслийн гүйцэтгэгч болон Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсэгт хандаж, гаргалаа.

Уулзалтын төгсгөлд Эрдэнэт үйлдвэр болон төслийн гүйцэтгэгч “Люксвүүд групп” ХХК-тай шинэчилсэн гэрээнд тусгагдсан  2026 оны 12 сарын 31-ний дотор уг орон сууцны төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгах заалтын дагуу гүйцэтгэгч компанийн захиалагчидтай хийсэн худалдах, худалдан авах гэрээг шинэчлэн, хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %