Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2025 оны эхний 7 сарын байдлаар үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлэн ажиллаж байна. Оны эхнээс 20740.0 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 105.8 хувь, 9809.0 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 108.8 хувиар тус тус давуулжээ. Хүдэр олборлолт 28311 мянган тонн буюу төлөвлөгөө 103.2 хувь, исэлдсэн хүдэр олборлолт 5305.1 мянган тонн буюу төлөвлөгөө 112.4 хувийн биелэлттэй байгаа бол хүдэр өгөлт 101.3 хувиар биелжээ. Энэ хугацаанд нийт 410400 тууш метр өрөмдлөг хийж, төлөвлөгөөг 103 хувиар биелүүлж, 199637 мянган тонн км ачаа эргэлт хийж, гүйцэтгэсэн байна.
Баяжуулагчид оны эхнээс 7 сарыг дуусталх хугацаанд нийт 23079.0 мянган тонн хүдэр боловсруулан төлөвлөгөөгөө 101.6 хувиар биелүүлж, хүдэр дэх зэс, молибдены агуулгын төлөвлөгөөг 102.2-104.5 хувьд хүргэн ажиллалаа.
Оны эхний 7 сарын байдлаар, нийт 329385.2 тонн зэсийн баяжмал экспортод гаргаж, төлөвлөгөөг 101.7 хувиар биелүүлсэн бол 2772.2 тонн молибдены баяжмал ачуулж, төлөвлөгөө 88.2 хувьтай гарчээ. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.8 хувиар, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөө 105.6 хувиар тус тус биелсэн дүнтэй байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.















