Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар хэлэлцлээ. Уламжлал ёсоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдээллээр эхэлж, үйлдвэрлэл эдийн засаг, нийгмийн цех нэгж, газар хэлтсүүд өнгөрсөн долоо хоногийн ажлын тайлан мэдээлэл хийв.

Үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх зорилготой 25 ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, ажлын байрны аюулгүй ажиллагааны зааврыг 763 ажилтанд өгч ажиллажээ. “Уураар бус ухаанаар” аяны хүрээнд сургалт зөвлөмж сурталчилгаа үргэлжилж, ирэх баасан гаригт ХАБЭА-н сарын зөвлөгөөнийг төлөвлөж буйг тус хэлтсээс мэдээллээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс өнгөрөгч долоо хоногт цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг эрчимжүүлж, хамрагдалт 88 хувьд хүрсэн тухай танилцуулав. Мөн үер ус, борооны улирал үргэлжилж буйтай холбоотойгоор овоолгуудаас гарч байгаа хүчиллэг ус, цөөрмүүдийн хэвийн байдалд тогтмол хяналт тавьж ажиллаж байна.

Өнгөрсөн баасан гаригт 7 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, сарын үзүүлэлтийг хэлэлцсэн байна. Оны эхний 7 сарын байдлаар, уулын цул гаргалт 105.8 хувь,  хөрс хуулалт 105.8 хувь, хүдэр олборлолт 103 хувь, исэлдсэн хүдэр олборлолт 112 хувиар тус тус биелж байна. Мөн хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 101.6 хувиар, ачигдсан зэс, молибдены баяжмалын чанарын үзүүлэлт 100.8-105.6 хувийн биелэлттэй гарчээ.   

Ил уурхайд уулын ажлын 7-р сарын төлөвлөгөө бүрэн биелж, шинэ сарын ажлаа төлөвлөлтийн дагуу эхлүүлээд байна. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэ,л хүдэр бэлтгэлийн 1-р шугамд үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт уг өргөтгөлийн газар шороо, уулын цул зөөж тээвэрлэх ажил хийгдэж дуусжээ.  Шинэ долоо хоногт ажлын талбайд нягтаршуулж, тэгшлэх ажил эхэлж, тоног төхөөрөмжийн эхний ээлжийн нийлүүлэлт төлөвлөгөөний дагуу жигд хэвийн үргэлжилж буйг цехийн удирдлага мэдээлэв.

Үйлдвэрийн Захирлын зөвлөлийн ээлжит хурал хуралдаж, үйлдвэрийн газрын 2025 оны төсөв эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах тодотголын танилцуулга, 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, холбогдох бүтцийн нэгж,  мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгсөн байна. Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд тэргүүтэй 20 гаруй албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, томоохон төсөл хөтөлбөрийн явцтай танилцсан тухай  Хүний нөөц, захиргааны хэлтэс мэдээллээ.

“Уурхайчин-3” амины орон сууцны хорооллын төслийн гүйцэтгэлийн талаар захиалагчдад мэдээлэл өгөх хурлыг  8 сарын 4-ний өдөр зохион байгуулах гэж байгааг Ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтсээс мэдээлж, энэ талаар тус хороололд захиалга өгсөн ажилтнууддаа мэдээлэл хүргэхийг цех нэгжийн удирдлагуудаас хүслээ. Тус хуралд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, ҮЭ-ийн холбоо  болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцож, төслийн захиалагч ажилтнуудад мэдээлэл өгч, санал солилцох юм байна.

Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй зарим төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсэг Ерөнхий инженерээр ахлуулан ажиллаж байна. Шинэ сард тус ажлын хэсэг төсөл хөтөлбөрийн явц байдлыг дүгнэж, шийдвэрлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж, шийдвэрлэнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч онцоллоо.

Эрдэнэт үйлдвэрийн 2025 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны тайлан балансын хурал 8 сарын 5-7-ны өдрүүдэд болно. Хурал нийгмийн цехүүдийн үйл ажиллагааны тайлангаар эхэлж, үйлдвэрийн оны эхний хагас жилийн үйл ажиллагааг  гурван өдөр хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %