Ерөнхий захирал Г.Ёндон, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “Хангарьд” клубын хөл бөмбөгийн багийн тамирчидтай уулзаж, амжилт хүслээ

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт клубын П.Баярцэнгэл ахлагчтай хөл бөмбөгийн багийн тамирчид ирэх 8 дугаар сард Тайвань улсыг зорино. Тэд, Монголын Хөлбөмбөгийн 2024-2025 оны Дээд лигийн дэд аваргаар шалгарснаар Азийн Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг энэ удаагийн олон улсын AFC Challenge League тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон албаны бусад хүмүүсийн хамтаар “Хангарьд” клубын хөл бөмбөгийн багийн тамирчдыг хүлээн авч уулзан, амжилт хүслээ. 
Тэрээр уулзалтын үеэр багийн гишүүд бүртэй танилцан, санал солилцохын зэрэгцээ, “Багийн спортоор амжилт гаргах нь Монголчуудын хувьд хол санагддаг байсан үе саяхан. Харин энэ ойлголт өөрчлөгдөж, сүүлийн жилүүдэд манайхан багийн спортоор маш өндөр амжилт үзүүлэн, дэлхийд өрсөлддөг болсныг сагсан бөмбөгийн 3х3, 5х5 багийнхан тус тус тод харуулж байна. Тэгэхээр хөл бөмбөгийн багийнхан та нарт ч энэ амжилт ойрхон байгаа. Хамгийн гол нь багийн спортод тууштай, үр дүнтэй бэлтгэл сургуулилалтаас гадна эв нэгдэл, бие биеэ гэсэн хүндлэл нэн чухал. Энэ бүхнийг сайн санаж, багаараа амжилттай оролцоод ирээрэй” хэмээн хөл бөмбөгийн тамирчдадаа хандан хэлсэн. Түүнчлэн, тамирчдад бэлтгэлийн зарим өмсгөл хэрэглэгдэхүүн бэлэглэж, Азийн тавцанд өрсөлдөх тоглолтод нь амжилт хүслээ. 
Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын Хөл бөмбөгийн дасгалжуулагч А.Эрдэнэбаяр, “Манай “Хангарьд” клубын хөл бөмбөгчид энэ жилийн дээд лигт амжилттай тоглож, мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр Азийн өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Энэ тэмцээнд манай баг Тайвань улсын дээд лигийн аварга багтай 8 дугаар сарын 12-нд тоглохоор тов гарсан байгаа. Биднийг үргэлж дэмжин, ивээн тэтгэж буй Н.Төгөлдөр захиралтай “Apeiro” ХХК, улирлын болон улирал хоорондын бүхий л тоглолтуудын бэлтгэл сургуулилалт, арын албыг хариуцаж, туслалцаа үзүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолбор, “Хангарьд” клубтээ талархал илэрхийлье” гэсэн юм. 
“Хангарьд” клубын Хөл бөмбөгийн баг 1996 оноос эхлээд Монголын Хөл бөмбөгийн дээд лигт тасралтгүй оролцож ирсэн байна. Анх Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид голлон багийн бүрэлдэхүүнд байсан бол өнөө үед Эрдэнэтийн залуучууд тоглож, өндөр амжилт үзүүлэх болжээ. Тайвань улсад болох Азийн дээд лигийн тэмцээнд тус баг тамирчид 23-уулаа оролцоно. Багийн бүрэлдэхүүнд Эрдэнэт, Улаанбаатар хот болон гадаадын 5 тамирчин багтаж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %