Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн трансформаторын дэд станцыг шинэчиллээ

Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсэгт 6/0,4кВ-ийн 630кВА-ийн чадалтай КТП-603 дэд станцыг шинэчлэн сольсноор цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж байна.  Цахилгаан тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа, цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай байдал болон ажлын  бүтээмж дээшлэн, засвар үйлчилгээний хоорондын хугацааг уртасгаж, засвар үйлчилгээний зардал буурах нөхцөлийг бүрдүүлснээр дээрх шинэчлэл чухал ач холбогдолтой болжээ. 
Цэвэрлэх байгууламжийн хэсгийн энэхүү дэд станц нь 1976 оноос хойш олон жил ашиглагдаж, хуучирч элэгдсэн тул хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу сүүлийн үеийн дэвшилтэт үзүүлэлт бүхий SCHNEIDER фирмийн RM-6 NE-D маркийн элегазан таслуур, TSTY electric Co., Ltd фирмийн S-630/6-0.4 маркийн трансформатор, ProСube маркийн нам хүчдэлийн хуваарилах байгууламжууд зэрэг тоног төхөөрөмжөөр шинэчлэн ашиглалтад орууллаа. 
Энэхүү шинэчлэлийн ажлыг Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн цахилгаанчид, Засвар, угсралтын цех болон Цахилгаан цехийн  мэргэжилтнүүдтэй хамтран шинээр суурилуулж, туршилт, хэмжилт тохируулгуудыг хийж гүйцэтгэсэн байна. Дэд станцыг шинэчлэх хүрээнд 6кВ-ын 310 метр урттай тэжээлийн хос кабель шугам сүлжээг шинэчилжээ. 
Ингэснээр, Цэвэрлэх байгууламжийн хэсгийн Гүн цэвэрлэгээний үе шатыг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, IEC стандартын шаардлагад нийцсэн, хийн хамгаалалттай, СКАДА буюу алсаас хянах, удирдах системд хялбар холбогдох боломжтой, хуваарилах самбар тус бүр дээр цахилгааны үндсэн үзүүлэлтүүдийг харуулах дэлгэцтэй, олон давхар үүрэгтэй хуваарилах самбарын найдвартай ажиллагаа хангагдаж ажил гүйцэтгэх үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах цоож пайзны систем бүрэн хэрэгжих зэрэг олон  давуу талтай ажиллах юм байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %