Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд төрийн дээд шагнал хүртлээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн түүхт ойг тохиолдуулан улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажил, хариуцсан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүд төрийн дээд шагнал хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Адьшаагийн Сэлэнгэбаатарт Монгол Улсын гавьяат багш цол хүртээж, "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор А.Цэндсүрэн, Б.Батбаяр нарыг шагналаа.

"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн ахмад багш Р.Чинбат нарын 26 хүн шагнагдсан бол "Алтан гадас" одонгоор Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Батбаяр, Соёл, урлагийн цогцолборын Эрчим зүйч Р.Дагвадорж, Цахилгаанчин Х.Бямбадорж, Спорт цогцолборын Аж ахуйн эрхлэгч С.Нарангэрэл, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн ахмад багш Л.Наранцэцэг, Эдийн засагч Ц.Байгаль, Аж ахуй, үйлчилгээний цехийн ахмад Х.Долзод, Д.Отгонсүрэн, С.Должин  нарын 27 хүн шагнууллаа.

Мөн Геологи, хайгуулын экспедицийн нярав Б.Баасансүрэн, Аж ахуй, үйлчилгээний цехийн нярав Ж.Өлзийбүрэн тэргүүтэй 17 хүн "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар энгэрээ мялааж, Засгийн газрын шагналаар 15 хүнийг шагнаж, хөдөлмөр, бүтээлийг нь үнэллээ.

Төрийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нээж, үг хэлэхдээ, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн боссон Эрдэнэт хот ирэх онд түүхт 50 жилийн ойтойгоо золгоно. Энэ түүхэн ойг угтаж, инженерүүдийн хот ямар байх ёстойг тодорхойлсон дорвитой ажлуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал хайлах, боловсруулах үйлдвэрээ нээх эхлэлийг тавих ёстой гэж үзэн, үүний төлөө зорин тэмүүлж, ажлаа төлөвлөн ажиллаж байгаагаа онцолсон юм.

Шагналыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нар гардуулж, баяр хүргэлээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %